АНУ-ын цэргийн баазуудыг хангах зардлыг тохиролцов

0
хуваалцах
664
үзсэн

З.БАТЦЭЦЭГ

 

Ирэх жил Америкийн цэргийн баазыг Японы нутаг дэвсгэрт байрлуулахтай холбоотой зардлын хэмжээг Япон болон АНУ-ын Засгийн газар тохиролцов. Энэ нь ирэх оны эхнээс эхлэн таван жилийн хугацаанд 1.055 их наяд иен  буюу 9.29 тэрбум ам. доллар болсон гэж “Киодо” агентлаг   мэдээллээ. Ингэснээр жилийн зардал нь 211 тэрбум иен буюу 1.85 тэрбум ам.доллар болох юм. Энэ нь энэ жилд Японы болон АНУ-ын цэргийн баазуудад олгосон 201.7 тэрбум иен буюу 1.78 тэрбум ам.доллараас давсан байна. “Киодо” агентлагийн мэдээлснээр,  Бээжинтэй зөрчилдөөн хурцдаж байгаатай холбогдуулан Энэтхэг, Номхон далай дахь Америкийн цэргийн оролцоо нэмэгдэж болзошгүй хэмээн Токиог холбогдох зардлыг нэмэгдүүлэхийг Вашингтон уриалсан байна. Япон улсаас хуваарилсан хөрөнгө голчлон барилга байгууламжид ажиллаж буй орон нутгийн иргэдийн нийтийн үйлчилгээний төлбөр, цалингийн зардалд зарцуулагддаг. Токио мөн АНУ-ын цэргийн баазуудын газрыг үнэ төлбөргүй олгодог. Одоогоор Японд Америкийн 50.000 гаруй цэрэг, түүний дотор тэнгисийн цэргийн дивиз байрлаж байна. АНУ-ын цэргийн байгууламжуудын дийлэнх нь өмнөд хэсгийн Окинава арал дээр төвлөрдөг юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.12.22 ЛХАГВА № 251 (6728)