Афганистанд бүтэлгүйтсний дараа НАТО одоо Талибан радикал хөдөлгөөнтэй зөвхөн дипломат зарчмын үндсэн дээр ярилцах ёстой. Энэ тухай радикалуудын хэвлэлийн төлөөлөгч, Афганистаны түр Засгийн газрын харилцаа холбооны дэд сайд Забихулла Мужахид орон нутгийн Ariana News үтелевизэд даваа гарагийн орой өгсөн ярилцлагадаа хэлжээ. “НАТО-гийн гишүүд талибанчуудын эсрэг халдлага хийх цаг өнгөрсөн гэдгийг мэдэх ёстой. Эдгээр үйлдэл нь үр дүнгээ өгсөнгүй, дипломат зарчмыг баримтлах шаардлагатай байгааг өнгөрсөн 20 жил баталлаа” гэж Талибаны төлөөлөгч хэлэв. “Түүний хэлснээр, олон улсын терроризмтой тэмцэх нь одоогоор Талибан болон НАТО-гийн хувьд хамгийн тулгамдсан асуудал хэвээр байна. Терроризмын аюулын эсрэг тэмцэхэд бидний олж авсан бүх ололт амжилтыг хадгалах нь чухал. Афганистаны Исламын Эмират улсын Засгийн газар НАТО-гийн нэгэн адил Афганистан руу чиглэсэн олон улсын террорист бүлэглэлүүдийг дахин байгуулах оролдлогыг анхааралтай ажиглах болно” гэж Мужахид хэлэв. Афган эмэгтэйчүүд олон нийтийн амьдралд оролцох, охидод боловсрол эзэмших боломжийг олгох гэх мэт эмэгтэйчүүдийн эрхийн талаарх асуудлуудыг тус улсын “Ислам шашны тусгай комисс” хэлэлцэнэ гэж тэрбээр хэллээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.13 ЛХАГВА № 201 (6678)