Д.ДАРАМБАЗАР

Паралимпод Афганистан улсын хоёр тамирчин эрхээ авсан ч тус улсад өрнөсөн хөдөлгөөний улмаас тамирчид нь оролцохгүй болсон. Талибанчууд Кабул хотыг эзэлснээр пара таеквондогийн тамирчин Закиа Худадади, хөнгөн атлетикч Хуссайн Расули нар тус наадамд оролцохгүй юм. Наадмын нээлтийн ёслолд дэлхийн эв нэгдлийг бэлгэдэж, оролцохгүй болсон Афганистаны далбааг олимпийн тэнгэрт мандуулна. Тус наадамд оролцох  Закиа Худадади нь Афганистаны анхны эмэгтэй болох байсан ч ийнхүү улс төрийн нөхцөлөөс шалтгаалан оролцохгүй боллоо. Тэрбээр цахим сүлжээгээр дамжуулан өөрт нь туслахыг хүссэн ч оролцохгүй хэмээн том хэвлэлүүд мэдээлж байна. Энэ удаагийн наадмын нээлт өнөөдөр орой болсон юм.

Эх сурвалж www.polit.mn