2026 оны 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Грозный хотноо ЗХУ-ын Ардын жүжигчин Муслим Магомаевын дурсгалд зориулсан “Орфей” олон улсын IX наадам-уралдаан зохион байгуулагдана.
Тус уралдаан нь авьяаслаг залуучуудыг дэмжих, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөгжмийн урлагийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, түүнчлэн Оросын Холбооны Улс болон гадаадын улс орнуудын ард түмний соёлын уламжлалыг хадгалан хамгаалж, хөгжүүлэх зорилготой.


Уралдаанд соёл, урлагийн чиглэлээр мэргэжлийн дунд болон дээд боловсролын байгууллагад суралцаж буй оюутнууд, мөн 18-38 насны мэргэжлийн дуучид оролцох боломжтой.


Уралдаан дараах хоёр төрөлд явагдана:
* академик дуулаач - гоцлол;
* эстрадын дуулаач - гоцлол.


Оролцогчдыг насны дараах гурван ангилалд хуваана:
* 18-24 нас;
* 25-31 нас;
* 32-38 нас.


Уралдаан хоёр үе шаттай зохион байгуулагдана. Нэгдүгээр шат 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цахим хэлбэрээр явагдаж, оролцогчдыг хоёр дууны бүтээлийн дүрс бичлэгт үндэслэн сонгон шалгаруулна. Танхимаар явагдах сонгон шалгаруулалт 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Грозный хотноо болно.


Ялагчдад диплом, тусгай шагнал болон мөнгөн урамшуулал олгоно:
* Гран-при - 300 000 рубль;
* Бүгд Найрамдах Чечень Улсын Соёлын сайдын нэрэмжит шагнал - 150 000 рубль;
* I зэргийн шагналт байр - 100 000 рубль;
* II зэргийн шагналт байр - 70 000 рубль;
* III зэргийн шагналт байр - 50 000 рубль.


Зохион байгуулагчид оролцогчдыг зочид буудал, өдрийн гурван удаагийн хоол, эмнэлгийн болон аялал, танин мэдэхүйн үйлчилгээ, мөн Грозный хот доторх тээврийн үйлчилгээгээр хангана. Харин Грозный хотод очих болон буцах замын зардлыг оролцогчид өөрсдөө хариуцна.
Та бүхэн оролцох хүсэлт, дууны бүтээлийн дүрс бичлэг болон шаардлагатай баримт бичгийг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө зохион байгуулах хороонд ирүүлнэ үү!

Зохион байгуулагдах газар: Дагун Омаевын нэрэмжит Ёслолын ордон, Грозный хот.
Уралдааны дэлгэрэнгүй мэдээлэл: https://filarma-chr.ru/mezhdunarodnyy-festival-konkurs.../
Та бүхэн оролцох хүсэлт болон сонирхсон асуултаа дараах цахим хаягаар ирүүлнэ үү: orgkom-filarma@mail.ru