ОХУ: COVID-19-өөр өвдөөд эдгэсэн хүнтэй хэдийд уулзаж болох талаар шинжээч хариулж байна

0
хуваалцах
379
үзсэн

З.Батцэцэг

Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийн тэргүүлэх судлаач, молекулын биологич Максим Скулачев саяхан COVID-19-өөр өвдөөд эдгэсэн хүнтэй хэдийд уулзаж болох талаар дараахь мэдээллийг өгсөн байна.

Судлаач хэлэхдээ “ОХУ-д өвдсөн хүн 14 хоног гэрийн дэглэм барих” ёстойг сануулжээ. Анхны шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоногийн дараа тухайн хүн халдвар тараах эрсдэлгүй гэж Скулачев тайлбарласан байна. “Гэртээ 14 хоног хөл хорионд байсан хүнтэй уулзахдаа тухайн гэрт нь очихгүй байх нь зүйтэй. Учир нь гэр бүлийн бусад гишүүд халдвар аваад нууц үе дээрээ байх эрсдэлтэй байна. Үүнээс гадна фомит гэсэн ойлголт байдаг. Энэ нь халдвараар бохирдсон гадаргуу юм. Хэрвээ тухайн айл хангалттай цэвэрлэгээ хийгээгүй бол вирус хадгалагдаж үлдсэн байх магадлалтай. Уг нь чийгтэй цэвэрлэгээ хийхэд л хангалттай. Бүр найдвартай болгохын тулд өндөр настай хүмүүсийг тухайн айлд нэг сар зочлуулаад хэрэггүй. Өвдөөд эдгэсэн хүн өөрөө аюулгүй ч, фомит халдвар түгээх магадлалтай” хэмээн тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: www.m24.ru