Путин, Байден нарын уулзалтын талаар CNN худлаа мэдээлэл тараасан гэдгийг Оросын дипломатч мэдэгдлээ

0
хуваалцах
1029
үзсэн

З.Батцэцэг

ОХУ-аас НҮБ-д суугаа нэгдүгээр орлогч Полянский нь Путин, Байден нарын уулзалтын талаар CNN худлаа мэдээлэл тараасан гээгийг илчилжээ.

ОХУ-аас НҮБ-д суугаа нэгдүгээр орлогч Дмитрий Полянский өөрийн Twitter хуудаснаа CNN-ийн хөтлөгч Жим Скиутто худлаа мэдээлэл тараасан тухай бичжээ.

Өмнө нь CNN-ий төлөөлөгч өөрийн микроблогтоо ерөнхийлөгч В.Путин, Жо Байден нарын гар барьж буй зургийг нийтлээд, энэ үед Оросын удирдагч Байденгаас харцаа шилжүүлсэн гэж тэмдэглэжээ.

“Байден Путингийн нүд рүү харахад, Путин тэр даруй өөр тийшээ харсан” гэж Скиутто бичжээ.

Полянский өөр сэтгүүлч Брайн МакДональдын тайлбараас иш татан CNN-ийн хөтлөгчийн нийтлэлд хариулав.

“Хуурамч мэдээлэл тараагчид бэлэн байдалд байгаа бөгөөд шууд fakenews тарааж эхэллээ” гэж Оросын төлөөлөгч мэдэгджээ.

МакДональд Ла Гранжийн тагтан дээрээс хийсэн бичлэгийг нийтэлсэн. Тэр бичлэгэн дээр Путин, Байден нар гар барин, үг солилцож байгаа нь харагддаг. Үүний дараа Оросын ерөнхийлөгч протокол ёсоор гар барьж буй зургаа даруулах гэж камер руу эргэж хардаг. Байден Оросын ерөнхийлөгч рүү харсан хэвээр байлаа. Дараа нь хоёулаа дотогшоо орох гэж явахад Байден хэсэгхэн хугацаанд хэвлэлийхэн рүү эргэж хардаг.

“Үнэн хэрэгтээ протокол ёсоор хэвлэлийхэн рүү эргэж харахаа Байден мартсан бололтой. Хэрвээ та бичлэгийг харвал Путин хэдэн хором Байден дээр харцаа тогтоогоод, дараа нь сэтгүүлчид рүү харж байна” гэж МакДональд тайлбарлажээ.

Төрийн тэргүүдийн богино, өргөтгөсөн хэлбэрийн уулзалтууд нийтдээ 3,5 уаг үргэлжилсэн. Өргөтгөсөн хэлэлцээ нь анх төлөвлөсний дагуу хоёр биш, нэг хуралдаанаас бүрдлээ.

Эх сурвалж: www.ria.ru