Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 18-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Генерал Шарль де Голлийн анхны радио илгээлтээс: Францчуудад хандан ВВС радиогаар өмнө нь олонд танигдаагүй байсан бригадын генерал де Голль “Чөлөөт Франц” гэх хороо байгуулснаа зарлан шинэ хөдөлгөөний хариуцлагыг өөртөө авчээ. Франц ялагчдад бууж өгөхөд бэлэн байсан боловч генералын үгийн дараа Германтай хэлэлцээр байгуулж чадав. Үүссэн нөхцөл байдлаас гарах дажгүй арга гэж түүнийг зарим нь үзсэн юм. Харин зэвсэгээ хураалгахыг хүсээгүй хүмүүс өөрсдийн лидертэй болсон байна. Генерал де Голль 1940 оны энэ өдөр хэлсэн үгийнхээ дараа маш их алдар нэртэй болжээ

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1583.06.18. Амьдрал дахь анхны даатгал. Лондонд Ричард Мартин 383 фунтаар Уильям Гиббонсийн амь насны даатгалыг хийжээ.

1761.06.18. Оросын эзэнт улсад цэргийн алба хаачид тэтгэвэр олгох шийдвэр гаргажээ.

1815.06.18. Англи, Пруссийн арми Ватерлоогийн тулалдаанд Наполеон Бонапартын армийг бут цохилоо.

1822.06.18. Лондоны Гайд паркт анх удаа  нүцгэн хүний баримал тавьжээ.Хэд хоногийн дараа ичиж зовсон хүмүүсээс болон түүний нуудгайг хүрэл навчаар халхалсан байв.

1861.06.18. "Энтерпрайз" хэмээх агаарын бөмбөлгөөс газар луу  цахилгаан мэдээ дамжуулав.

1903.06.18. Сан-Франциско хотод тивийг туулах авто уралдаан гараа эхэлжээ.Түүнд оролцогсод гурван сарын дараа Нью-Йоркт бариандаа оржээ.

1932.06.18. Швейцарийн Женев хотноо Үндэсний сагсан бөмбөгийн холбоодын  олон улсын бага хурал дээр Дэлхийн сагсан бөмбөгийн холбоодын эвсэл FIBA байгуулахаар шийдэв.

1937.06.18. Москва-Хойд туйл-Ванкувер гэсэн чиглэлээр дэлхийн анхны буултгүй нислэг хийгдэж эхлэв.

1942.06.18. Домогт “Битлз” хамтлагийн гишүүн Жеймс Пол Маккартни төржээ.

1980.06.18. Энэтхэг охин Шакунтала Деви хоёр арван гурван оронтой тоог (7 686 369 774 870-ыг 2 465 099 745 779) цээжээр үржүүлэн (18 947 668 177 995 426 462 773 730) зөв хариуг 28 секундын дараа өгчээ.

1997.06.18. Петербургийн олон улсын эдийн засгийн анхны чуулган зохион байгуулагдав.

1998.06.18. Онгоцноос шүхрээр үсэрсний дараа америк эр Клиффорд Крандалл 150 метрын өндөрт гараар тоосго хагалсан дэлхийн дээд амжилтыг үзүүлэв.

2000.06.18. АНУ-д телефоны томоохон компани бүрэлдэв. Монополийн эсрэг байгууллага нь Bell Atlantic ба GTE компаниудыг нэгтгэхийг зөвшөөрчээ.

2007.06.18. Тиро нэртэй робот солонгос инженер Сок Гйон-Жугийн хуримын хөтлөгч болов.Сүйт залуу хуримандаа зориулан түүнийг өөрөө бүтээсэн байна.

Эх сурвалж www.zms.mn