1980 оны долдугаар сарын 19-нд Моксвагийн 22 дугаар олимпын нээлт болж байжээ. Зөвлөлт-Орост анх удаа болсон зуны олимпын тоглолтын нээлтийн ёслол гурван цаг үргэлжилж, түүнд 16 мянга гаруй хүн оролцож байсан түүхтэй.

Басхүү энэ удаагийн олимп нь дэлхийн улс төрийн зөрчил тэмцлийн нөлөөнд өртөж, ЗХУ-ын Афганистанд хийсэн цэргийн ажиллагааг эсэргүүцэж, АНУ тэргүүтэй барууны орнууд тус олимпийг бойкотлож байсан аж.

Москвагийн зуны олимпод Монголын баг 2 мөнгө, 2 хүрэл, нийт 4 медаль хүртэж байжээ.

Эх сурвалж: zms.mn