1965 оны долоодугаар сарын 16-нд Баруун Европын хамгийн өндөр оргил болох Монблан (4,807 м)-ын доогуур тавьсан автомашины туннелийг Францын Ерөнхийлөгч Шарль де Голль болон Италийн Ерөнхийлөгч Жузеппе Сарагат нарын оролцоотойгоор ёслол төгөлдөр нээжээ.

Монбланын туннель нь Италийн Курмайор амралтын бүсийг Францын Шамони хоттой холбосон стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болсон аж. Туннелийн барилгын ажил найман жилийн турш үргэлжилж, нийт урт нь 11.6 км, өргөн нь 8.6 метр юм.

Гэвч ашиглалтад орсноос хойш хэдэн арван жилийн дараа туннель аюулгүй байдлын шинэ шаардлагыг хангахгүй болсон нь эмгэнэлт ослын шалтгаан болжээ. 1999 оны гуравдугаар сарын 24-нд ачааны автомашин шатсаны ноцтой осол гарч, 40 гаруй хүн амь үрэгджээ. Энэ эмгэнэлт үйл явдлын дараа туннелийг бүрэн хааж, их засвар болон аюулгүй байдлын иж бүрэн шинэчлэл хийжээ. Гурван жилийн дараа буюу 2002 оны гуравдугаар сард дахин ашиглалтад оруулахдаа олон тооны хяналтын камер, онцгой байдлын үед хоргодох тусгай байр, шинэ агааржуулалтын систем суурилуулсан байна. Мөн өнөөдөр ч зарим үед ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах журам үйлчилсээр байдаг гэж calend.ru-гийн мэдээнд тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: zms.mn