Африкийн хүүхдийн олон улсын баяр

0
хуваалцах
399
үзсэн

Б.Оюунзул

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд зургадугаар сарын 16-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Африкийн эв санааны нэгдлийн байгууллагын санаачлагаар Африкийн хүүхдийн олон улсын өдрийг тэмдэглэж байна. Хамгийн анх энэ баярыг 1991 онд тэмдэглэжээ. Энэ тэмдэглэлт баярыг Йоханнесбургийн харуудын Соуэто дүүргийн сургуульд залуусын гаргасан бослогод зориулан бий болгожээ. Сургуулийн байр сууц муу, багш нарын бэлтгэл тааруу, хар цагаанаар нь тусгаарлан сургаж байсан зэрэг нь 1976 онд зэвсэгт бослого гаргахад хүргэсэн байна. Цагдаа нартай мөргөлдөөн гарах үеэр 700 хүн алагдсан байв. Энэ өдрийг ажлын бус өдөр болгон жил бүр тэмдэглэдэг болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1903.06.16. Америкийн залуу инженер Генри Форд санхүүчдийн дэмжлэгийг аваад “Форд мотор компани” гэсэн өөрийн компанийг энэ өдөр байгуулжээ. Эхлээд компани хоёр, дөрөв хожим зургаан цилиндрийн хөдөлгүүртэй «А», «В», «С», «F», «К», «N», «R» гэсэн долоон загварын машиныг бүтээсэн байна.Тэрээр 1908 онд “Т” загварын машинаа нийтэд зорулан үйлдвэрлэж эхлэхэд нь үнэ нь 825 ам.доллар байв. Уг машины үнэ 1913 онд 375 ам.доллар хүртэл буусан байлаа.

1963.06.16. Дэлхийн анхны эмэгтэй сансрын нисгэгч Валентина Терешкова сансрын “Восток-6” хөлгөөр 1963 оны энэ өдөр сансарт нисэв. Нислэгийн үеэр бөөлжис нь зутгаж, бие нь тавгүй байсан ч Терешкова дэлхийг 48 удаа тойрон нисчээ. Түүний дараа 19 жилийн хойно хоёр дахь эмэгтэй хүн сансарт ниссэн байв. Валентина Терешкова нь Монгол улсын Хөдөлмөрийн баатар цолтой.

Эх сурвалж www.zms.mn