Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд тавдугаар сарын 13-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Роберт Дуглас Томас Паттинсон 1986 оны 5 сарын 13-нд төрсөн Английн жүжигчин, загвар өмсөгч, хөгжмийн зохиолч, продюсер юм. Паттинсон Английн Лондон хотод төржээ. Түүний аав Ричард нь Америкаас машин оруулж ирдэг байжээ. Харин түүний ээж Клэри загварын агентлагт ажилладаг байжээ. Паттинсон нь Виктория Паттинсон болон дуучин Лизи Паттинсон нар юм. Тэрээр Лондон хотын захад орших Барнестэд өссөн юм. Паттинсон 12 нас хүртлээ Tower House School д суралцсан ба мөн The Harrodian School д сурч байжээ. Тэр өөрийнхөө хүслээр Барнесийн театрын компанид оржээ. Мөн Guys and Dolls хэмээх богино хэмжээний хэсэгчилсэн кинонд оролцон тоглосон байна. Дараа нь "Thornton Wilders Our Town кинонд George Gibbs-тэй хамтран тоглосон байна. Мөн Anything Goes and Macbeth д тоглосон юм. Паттинсон 12 настайгаасаа загвар өмсөж эхэлсэн гэвч ажлын норм нь 4 жилийн дараагаар багасч эхэлсэн юм. Тэрээр өөрийнх нь моделийн ажил багасч эхэлсэн талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа: "Би өндөр болсноосоо хойш охин шиг харагдах болсон тиймээс би олон ажил хийдэг болсон, учир нь хүмүүс намайг манин гэж хардаг байсан" гэж хэлжээ. Паттинсоны загвар өмсөгчийн гараа тийм ч сайхан байгаагүй юм. Паттинсон 2007 оны Hacketts хэмээх намрын цувралыг сурталчилж байжээ. Роберт Паттинсон гитар, төгөлдөр хуур тоглодог байснаас гадна хөгжим зохиодог байв. Тэр Харуй Бүрий киноны Newer Think дууг Sam Brabley-тэй хамтарч зохиожээ. Паттинсон 2012 онд Hollywood-ын нэр алдар бүхий хөгжмийн зохиолчоор шалгарч байжээ. 2012 онд Glamour түүнийг хамгийн халуухан залуугаар тодруулсан байна. Паттинсоны амжилтын гараа нь Харри Поттэр ба Галт хундага киноны Седрик Диггорийн дүрд тоглосноор эхэлжээ. Тэрээр дараа нь Стефани Майерын роман Харуй Бүрий кинонд Эдвард Каллены дүрд тоглосноор дэлхий дахинд алдартай болж Холливүүдийн хамгийн өндөр хөлстэй жүжигчин болж, байр сууриа бэхжүүлж чаджээ. 2010 онд Паттинсон Magazine сэтгүүлээс тодруулдаг Дэлхийн хамгийн нэр алдартай 100 хүний нэрэнд багтсан бөгөөд мөн Forbes сэтгүүлээс эрхлэн гаргадаг Хамгийн чинээлэг 100 алдартны жагсаалтад багтсан байна. 2012 онд Харуй Бүрий киноны цуврал дууссанаас хойш тэрээр бие даасан богино хэмжээний кино хийх болжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1864.05.13. АНУ-ын иргэний дайн: Холбооны армийн генерал Шерман Атланта хотыг эзлэхээр тулалдаж эхлэв.

1865.05.13. АНУ-ын иргэний дайн: Техас мужийн хамгийн өмнөд хэсэгт Эх газрын арми чухал ялалт байгуулжээ.

1880.05.13. Нэрт зохион бүтээгч Томас Эдисон Нью-Жерси мужийн Менло цэцэрлэгт цахилгаан галт тэргийг анх удаа туршив.

1909.05.13. Италийн Милан хотноо дугуйн олон өдрийн "Жиро Д'Италиа" уралдаан зохион байгуулагдаж эхэлжээ. Анхны аваргаар Италийн дугуйч Луйжи Ганна тодорсон юм.

1912.05.13. Их Британид эзэн хааны нисэх хүчин байгуулагджээ.

1939.05.13. Дэлхийн хамгийн анхны арилжааны богино долгионы радио станц АНУ-д байгуулагдав. АНУ-ын Коннектикут мужийн Блүүмфильд хотод WDRC-FM радио нэвтрүүлгээ цацаж эхэлжээ.

1940.05.13. Дэлхийн хоёрдугаар дайн: Нацистын Германы арми Мойсын хөндийг гатлан Францыг эзлэх ажиллагаагаа эхлүүлэв. Их Британийн Ард нийтийн танхимд Уинстон Черчиль "цуст, нулимс урсгам үйл явдал" гэж шүүмжилж байсан гэдэг.

1941.05.13. Дэлхийн хоёрдугаар дайн: Югославын хурандаа Драгулюб Михайловичээр удирдуулсэн цэргийн хүч Германы эсрэг цэргийн ажиллагааг эхлүүлжээ. Ингэснээр Сербийн хувьсгал дэгдсэн түүхтэй.

1950.05.13. Автомашины уралдааны ноён оргил "Формула 1" уралдааны эхний раунд Силверстоуны авто тойруулгад болов.

1952.05.13. Энэтхэгийн парламентын дээд танхим Ражя Сабха анхдугаар хуралдаанаа зарлан хуралдуулжээ.

Эх сурвалж www.zms.mn