“Цар тахал бол дэлхийн II дайнаас хойших хамгийн том сорил”

0
хуваалцах
250
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Английн Ерөнхий сайд Борис Жонсон дэлхийн 20 гаруй орны удирдагчийг ирээдүйд дэлхийд тулгарах цар тахлаас үүдсэн асуудалд бэлтгэх хэлэлцээр хийхийг уриаллаа.  “Цар тахал бол дэлхийн II дайнаас хойших хамгийн том сорилт. Бусад халдвар болон эрүүл мэндийн хямрал бол асуудал биш. Хүн бүр аюулгүй амьдрахын тулд ганц ч хүн халдвар авах ёсгүй” гэсэн уриалгад Францын Ерөнхийлөгч Макрон, Германы канцлер Ангела Меркел нар нэгдээд байгаа юм.

ДЭМБ-аас дэлхийн удирдагчдыг энх тайван, хөгжил дэвшил, эрүүл мэндийнхээ төлөө хамтдаа цар тахлын эсрэг тэмцэхийг дэмжсэн юм. Тиймээс дээрх удирдагчид улс орнууд бүгд халдвараас урьдчилан сэргийлэх, үр дүнтэй хариу арга хэмжээ авахад сайтар бэлтгэгдсэн байх ёстой хэмээн үзэж байна. Үүний тулд вакцин болон хамгаалах хэрэгслийг бусад улс оронтой хуваалцах үйл явцаа нэмэгдүүлэх хэрэгтэй гэж мэдэгдлээ.

Эх сурвалж:BBC