Вакцинд хамрагдсан гэрчилгээгээ үзүүлээд хүссэн газраа зорчино

0
хуваалцах
222
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

COVID-19 эсрэг дархлаажуулалт дэлхийн олон оронд үргэлжилж байгаатай холбогдуулан вакцинд хамрагдсан гэдгийг нотлох гэрчилгээний тухай асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Учир нь вакцинд бүрэн хамрагдсан гэрчилгээтэй хүн олон нийтийн хамарсан үйл ажиллагаанд оролцохоос гадна гадаад руу чөлөөтэй зорчих боломж бүрдэх юм. Европын холбоо “Дижитал ногоон гэрчилгээ” танилцуулж, Европын холбооны болон бусад зарим орон вакцин тариулсан иргэддээ вакцины паспорт олгох төлөвлөгөөгөө зарласан юм. Харин Израйль  улсын  Засгийн газар вакцин тариулсан болон халдвар аваад эдгэрсэн иргэддээ “Ногоон пас” нэртэй гэрчилгээг олгож эхэлсэн. Тус улсын иргэд зочид буудал, бялдаржуулах төв,  кино театр зэргээр үйлчлүүлэхдээ гэрчилгээгээ шалгуулна.

 Харин АНУ-ын Нью Йорк хот вакцины цахим гэрчилгээг нэвтрүүлсэн анхны муж болсноо баасан гаригт зарласнаар вакцины хоёр тундаа хамрагдсан иргэд хэвийн амьдралдаа шилжих боломжтой болсон юм. Тус мужийн иргэдийн эрүүл мэндийн байдал болон вакцинд хамрагдсан эсэхийг нь QR кодоор хянана. Ингэхдээ хувь хүний нууц мэдээллийн аюулгүй байдлыг сайтар хангана гэдгээ мужийн захирагч Эндрю Куомо зарлав. Учир нь цахим гэрчилгээг нэвтрүүлээд байсан Израйль улсад цахим гэрчилгээ нь тухайн иргэний эрүүл мэндийн шаардлагатай мэдээллүүдийг агуулсантай холбоотой  хувь хүний нууц мэдээллийн тухай асуудал үүссэн юм.

 Эх сурвалж:CNN