З.ЦЭЦЭГ
Бавари мужийн Ерөнхий сайд бөгөөд Христэд итгэгчдийн нийгмийн холбооны дарга Маркус Сёдер “Зөвхөн эрх баригч эвсэл гэлтгүй, Герман улс бүхэлдээ хямралын байдалд Байна” гэж мэдэгдэв.
“Энэ бол эвслийн хямрал биш, харин Германы хямрал юм” гэж Сёдер “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа хэлжээ. Тэрээр Саксони-Анхальт мужийн парламентын сонгуульд Христэд итгэгчдийн ардчилсан холбоо үнэмлэхүй ялагдал хүлээсний дараа тус намын дарга
Фридрих Мерцийн улс төрийн ирээдүйг аврах боломжтой эсэх талаарх асуултад хариулахдаа ийнхүү мэдэгдсэн байна.
Мерц албан тушаалаасаа огцорсон тохиолдолд канцлерын үүргийг хүлээн авахад бэлэн эсэх талаарх асуултад ч мөн Сёдер шууд хариулт өгсөнгүй. Баварийн удирдагч зөвхөн Мерцийн зан чанарт бууж өгөх явдал байдаггүйг онцлоод, түүний нам ямар ч нөхцөлд
канцлерыг албан тушаалаас нь огцруулахыг эрэлхийлэхгүй гэдгийг тэмдэглэв.
Урьдчилсан дүнгээр “Германы төлөөх хувилбар” нам Саксони-Анхальт мужийн парламентын сонгуульд нийт саналын 43.8 хувийг авч ялалт байгууллаа. Тус нам нь цагаачлалын бодлогыг чангатгах болон уламжлалт үнэт зүйлсийг хамгаалах байр суурь баримталдаг.
Германы Канцлер Мерц өөрийн тэргүүлдэг намын ялагдлыг хүлээн зөвшөөрөв. Тэрээр мөн хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогынхоо улмаас нэр хүндээ хурдацтай алдаж байна.
Түүний засгийн газар цэргийн зардалд гол анхаарлаа хандуулж, Европ дахь хамгийн хүчирхэг армийг байгуулахаар төлөвлөж байгаа юм. Гэвч шинжээчид Германы зүгээс АНУ-ын цэрэг-аж үйлдвэрийн цогцолбороос хараат бус арми байгуулах гэсэн оролдлого нь бүтэлгүйтэх тавилантай гэж үзэж байна.
Калифорни мужид сальмонеллезын дэгдэлт бүртгэгдлээ Калифорни мужийн Нийгмийн эрүүл мэндийн газар сальмонелла нянгийн халдварын 23 тохиолдолтой холбоотой дэгдэлт гарсантай холбогдуулан хэрэглэгчид болон худалдаа эрхлэгчдэд “Happy Hens” брэндийн өндгийг идэхгүй, худалдаалахгүй байхыг анхааруулж байна. Мягмар гарагт Калифорни мужийн Рамона хотод төвтэй “Happy Hens” компани Өмнөд Калифорни болон Төвийн эрэг орчмын бүс нутгийн ресторан, хүнсний дэлгүүр, тариаланчдын зах зээлд нийлүүлсэн өндөгний хэд хэдэн багцыг сайн дураараа эргүүлэн татлаа.
“ Калифорни мужийн Нийгмийн эрүүл мэндийн газар эргүүлэн татсан бүтээгдэхүүнийг хэрэглэгчид худалдан авах боломжгүй байлгахын тулд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэж тус байгууллага мэдэгдэлдээ дурджээ.
Мягмар гарагийн байдлаар Калифорнийн 23 оршин суугч энэхүү дэгдэлтэд өртсөн гэж мэдээлсэн. Долоон хүн эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд нас барсан хүн бүртгэгдээгүй байна.Тус яам дэгдэлт үргэлжилж байгаа гэж үзэж байгаа тул нэмэлт тохиолдлууд илэрч болзошгүйг тэмдэглэжээ. Сальмонеллезийн шинж тэмдэг болох суулгалт, халуурах, ходоод өвдөх зэрэг нь бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш зургаан цагаас зургаан хоногийн хооронд илэрч болохыг мужийн эрх баригчид анхааруулж байна. Өвчин дөрвөөс долоон хоног үргэлжилдэг. Зарим хүмүүсийн хувьд шинж тэмдэг нь эмнэлэгт хэвтэх зэрэг эмнэлгийн тусламж шаардлагатай хэмжээнд хүрсэн байдаг.
Эх сурвалж: zms.mn