Б.ДОЛЖИНЖАВ

Цэргийн дарангуйллааас ардчилсан дэглэмд шилжээд буй Мьянмар улсын төрийн эргэлт энэ долоо хоногийн хамгийн их анхаарал татсан үйл явдал байв. Тус улсад үүссэн нөхцөл байдалд хамгийн их ач холбогдол өгч байгаа нь Америк юм. АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс ардчиллыг эрхэмлэж, Мьянмарын удирдагч Аун Сан Су Чи тэргүүтэй удирдагчдыг суллахыг шаардсан мэдэгдэл удаа дараа гаргасан юм. Тухайлбал, 15 гишүүнтэй АНУ-ын Аюулгүй байдлын зөвлөл “Хүчирхийллээс ангид хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцолцоо болон хууль ёсыг хүндэтгэх хэрэгтэй” гэж пүрэв гаригт мэдэгдсэн юм. Түүнчлэн тус улсын эсрэг хориг арга авах талаар хэлэлцэж байгаа гэж Жо Байдены аюулгүй байдлын зөвлөх мэдэгдлээ.

Мьянмар улсад арванэгдүгээр сард болсон сонгуульд Аун Сан Су Чи-гийн нам ялалт байгуулсан. Гэвч энэ ялалтыг хууль бус,саналыг луйвардсан хэмээн хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Энэ зөрчил эрчээ авч, цэргийн хүчнийхэн даваа гаригт удирдагчдыгаа баривчилж, төрийн эрхийг армийн командлагч Мин Аун Хлайн аваад байгаа билээ. Нобелийн энх тайвны шагналт, Мьянмарын төмөр хатагтай гэдгээрээ дэлхий нийтийн танил болсон Аун Сан Су Чигийн гэрт цагдаа нар нэгжлэх хийхдээ хууль бусаар ашиглаж байсан байж болзошгүй радио станцыг илрүүлснээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Төрийн эргэлттэйгээр холбоотойгоор тус улсын эдийн засгийн байдал хүндэрч магадгүй байна. Тухайлбал, Японы ундааны толгой компани “Kirin Holdings” холбоогоо цуцалснаа зарлав. Мөн цэргийнхэн төрийн эрхийг авахаас хэдхэн хоногийн өмнө Мьянмар руу цар тахлын тусламж болгон 350 сая ам доллар  шилжүүлсэн олон улсын валютын сан гишүүнчлэлийн байдлаас шалтгаалан шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийднэ гэв.

Даваа гаригаас хойш хүний эрхийг дэмжигч, хууль тогтоогч тэргүүтэй 140 хүнийг баривчилсан гэж Мьянмарын улс төрийн хоригдлуудад туслах хорооноос (AAPP) мэдэгдлээ. Төрийн эргэлтийг эсэргүүцэн жагссан гэсэн шалтгаанаар өчигдөр дөрвөн хүн баривчилсны нэг нь өсвөр насны хүүхэд байжээ. Энэ талаар цэргийн дэглэмийг эсэргүүцэгч Мин Ко Найн “Харанхуйд гэрэл гялалзаж байна. Шударга бус төрийн эргэлтийг хэдэн хүн эсэргүүцэж байгааг бид харуулах ёстой” гэв. Түүнчлэн тус улсад Facebook ашиглахыг ням гариг хүртэл хоригложээ.

Эх сурвалж:Reuters