Х.ОЮУНБОЛД

Хойд болон Өмнөд Солонгосын тамирчид ПенЧанд болсон өвлийн наадамд хамтран оролцсон. Үүнээс хойш  хоёр орны харилцаа сайжирч эхэлсний үр дүнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар ирэх сарын 12-нд Сингапурт  хийх гэж байсан уулзалт цуцлагдсан билээ. Пхеньяны зүгээс үүнд нааштай хандаж Хойд Солонгост хоригдож байсан АНУ-ын гурван иргэнийг суллан буцааж, цөмийн зэвсгийн туршилтын талбайгаа хааж устгасан. Мөн хоёр Солонгосын тэргүүнүүд  өнгөрсөн сарын эхээр уулзаж  Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгохоор тохиролцсон юм.  Харин энэ уулзалтын дараагийн алхам нь ерөнхийлөгч Дональд Трамп, удирдагч Ким Жон Ун нар уулзах байсан уулзалт байлаа.  Гэвч нааштай байсан нөхцөл байдал эргэн хурцдаж, Дональд Трамп уулзалтыг цуцлав. Үүнээс гадна зэвсэгт хүчнээрээ заналхийлж сүрдүүлэх үзэгдэл дахин эхэлж байна. Нөхцөл байдал ингэж өөрчлөгдөхөд юу хэрхэн нөлөөлөв?

  1. Эхний зөрчилдөөн

АНУ, Хойд Солонгосын хоорондын сайжирч байсан харилцааны эхний зөрчилдөөн  Пхеньян Вашингтонд шинэ сануулга өгснөөр эхэллээ. Хойд Солонгосын Гадаад хэргийн яамны  хэвлэлийн төлөөлөгч “Вашингтон Пхеньянд ногдуулсан шийтгэлийг цөмийн зэвсгийн хөтөлбөрөө орхих хүртэл цуцлахгүй гэсэн саналыг тавьснаар өдөөн хатгасан” гэж үзэж байгаагаа мэдэгдсэн. Үүний дараа ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгост ногдуулсан шийтгэл, үзүүлж байгаа дарамтыг хэвээр байлгана. Мөн энэ арга хэмжээ нь Хойд Солонгосын хандлага өөрчлөгдөх болсон шалтгаан гэв. Хойд Солонгосын хэвлэлийн төлөөлөгч “Пхеньяны зүгээс сайн дураараа найрамдахаа илэрхийлснийг Вашингтон Хойд Солонгосын сул тал гэж буруугаар ойлгож болохгүй гэсэн байна.  Мөн АНУ үргэлжлүүлэн дарамт үзүүлэх,зэвсэгт хүчнээрээ сүрдүүлэх нь зохимжгүй гэж сануулжээ.

  1. Цэргийн сургуулилт

АНУ, Өмнөд Солонгос энэ сарын  11-нд хамгийн багадаа 100 онгоц оролцуулсан хамтарсан цэргийн сургуулилт хийсэн. Энэ нь Хойд Солонгосын Засгийн газрын дургүйцлийг ихээр хүргэснээс Пхеньян Өмнөд Солонгосын талтай дахин хийхээр төлөвлөсөн  уулзалтаа цуцлах шийдвэрийг гаргасан билээ.

  1. Ливийн жишээгээр зэвсгээ хураалгах ёстой

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоны хийсэн мэдэгдлийн дараа Хойд Солонгос ерөнхийлөгч Дональд Трамптай Сингапурт хийх уулзалтад аюул заналхийлж байгааг сануулжээ. Жон Болтон  Хойд Солонгост Ливийн жишээгээр цөмийн зэвсгээ хураалгах саналыг  тавьсан юм. Гэвч дараа тэрээр  заавал Ливи шиг байх албагүй. Гэхдээ энэ нь тодорхой,бодит байх ёстой гэжээ. Түүний энэ үг Пхеньяны анхаарлыг таталгүйгээр өнгөрөөгүй аж. Ливид найман жилийн өмнө удирдагч Муамар Кадаффи цөмийн зэвсгээ хураалгасны дараа ард түмний бослого гарч, гадаадын нисэх хүчин халдсанаар  түүний дэглэм нуран унаж байжээ.

bbc.com сайт