Н.МӨНХЖИН

 

Шоронд хоригдож буй сэтгүүлчдийн тоогоор Турк улс дэлхийд тэр­гүүлж байна хэмээн Нью-Йоркт төвтэй Сэтгүүлч­дийг хамгаалах хорооноос мэдэгдлээ. Тус улсад 76 сэтгүүлч шүүхээс ял сонсч эрх чөлөөгөө хасуулаад байгаа нь сүүлийн арван жилд гарч байгаагүй то­хиолдол хэмээн олон улсад нэр хүндтэй тус байгуул­лагын илтгэлд онцолжээ. Тэдгээрийн 61 нь зөвхөн сэтгүүлчийн ажлаа хийс­нийхээ төлөө буруутгагдан шийтгэл хүлээгээд байна.

“Туркийн Засгийн га­зар шүүмжлэлтэй өгүүлэл, нийтлэл бичдэг сэтгүүлч­дийг “чимээгүй болгох”-ын тулд өргөн хүрээтэй довтолгоо хийж байна. Тэднийг шүүхэд дуудаж, ял оноож, шоронд илгээж, төрийн төмөр нүүрээр айл­гаж байна” хэмээн Сэт­гүүлчдийг хамгаалах хо­рооны 53 хуудас илтгэлд цохон тэмдэглэжээ. Хэв­лэл мэдээллийн ажилт­нууудыг айлган сүрдүү­лэл­тээр Турк улс ман­лайлж араас нь Иран, Хятад, Эритреа улсууд жагсчээ. Эдгээр улс оронд сэтгүүлчдийг хийсэн аж­лынх нь төлөө мөрдөн мөш­гих, шүүх, цагдаа, хорих ялаар хашраах үзэг­дэл буурахгүй байгаа аж.

Хэвлэлийн эрх чөлөө­ний төлөө тэмцэгч идэвхт­нүүд тус хорооны илтгэ­лийг сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах тэм­цэлд нааштай алхам болж өглөө хэмээн талархаж байна. Турк, Иран, Хятад зэрэг оронд сэтгүүлчид ажлаа тайван, мөрөөрөө хийх боломж байдаггүй, байнгын түгшүүр айдас­тай байдаг нь харагдав. Сэтгүүлчдийн эрх чөлөө, эрхийг хангахыг шаард­сан уриалгыг тус байгуул­лагаас гаргахаар зэхэж байна.

Туркт хоригдож буй сэтгүүлчдийн 30 хувь нь улс төрийн хориотой бүлэглэлүүд болон төрийн эргэлт хийх гэж байсан хүмүүсийг дэмжсэн зүйл бичсэн хэргээр буруут­гагджээ. 70 хувь нь Кур­дистаны Ажилчны намын үйл ажиллагааг сурвал­жилсан, “терроризмийг дэмжсэн” гэх хэргээр ял эдэлж буй курд сэтгүүлчид юм.

“Турк улсад шүүмж­лэлт сэтгүүл зүйг тер­роризмтэй зүйрлүүлж бай­гааг яагаад ч зөвтгөж бо­лохгүй. Улс орны аюулгүй байдлын үүднээс ийм арга хэмжээ авч байна гэдэг нь зүгээр шалтаг гэж бодож байна. Ерөнхий сайд Таип Эрдоган сэтгүүлчдийн эрх чөлөөг боогдуулж байгааг зогсоож, үзэл бодлоо илэр­хийлэх эрх чөлөөг батал­гаажуулсан шинэчлэлийг хийх ёстой” хэмээн Сэт­гүүлчдийг хамгаалах хо­рооны тэргүүн Жоэл Саймон хэллээ.

Тус хорооноос ажлаа хийж яваад хорих ялаар шийтгүүлсэн бүх сэтгүүл­чийг суллах уриалга гар­гажээ. Хоригдож буй сэтгүүлчдийн бараг тал хувь нь шүүхийн шийд­вэргүйгээр урьдчилан хо­рих төвд байсаар байгааг тус хорооны илтгэлд он­цолсон байна.