2023/12/14
2609.0 USD
-9c
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
Төрийн эргэлтийн улмаас дахин 4500 ажилтныг халжээ
ZMS.MN
2017-02-09 10:50
 
1 мин
0
хуваалцах
127
үзсэн
Н.МӨНХЖИН
Туркийн эрх баригчид өнгөрсөн оны долдугаар сард болж, бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн улмаас “цэвэрлэгээ” хийх явцдаа дахин 4500 төрийн албан хаагчийг ажлаас нь халаад байна. Сүүлийн хэд хоногт төрийн “хатуу гэсгээл” хүлээж ажилгүй болсон 4500 гаруй хүмүүсийн 2600 орчим нь Боловсролын яам, есөн зуу гаруй нь цагдаагийн газар, 88 нь олон нийтийн TRT телевизийн ажилтнууд байна. 2016 оны долдугаар сард Туркт армийн генерал, цэргийнхэн голдуу оролцсон төрийн эргэлт хийх оролдлого гарч дэлхий нийтийг түгшээсэн билээ. Төрийн эсрэг хуйвалдааныг Ерөнхийлөгч Режеп Таип Эрдоган хүчээр нухчин дарж, өөрийнх нь эртний өрсөлдөгч Фетхулла Гюленийг гол зохион байгуулагч хэмээн зарласан юм. Туркийн нэртэй санваартан, зохиолч, улс төрийн зүтгэлтэн Фетхулла Гюлен 1999 онд АНУ руу гарч, 2001 онд тус улсад байнга оршин суух эрх авчээ. Тэрээр Ерөнхийлөгч Эрдоганы бодлогыг хүчтэй эсэргүүцдэг, түүний засаглалыг эрс хатуу шүүмжилдгээрээ нэрд гарсан юм. Ерөнхийлөгч Эрдоган түүнийг Турк дахь эсэргүүцлийн хөдөлгөөнийг алсаас удирддан зааварладаг хэмээн харддаг аж. Гэвч Туркт болж буй улс төрийн үйл явц, хямралд Эрдоган өөрөө л буруутай, Америкаас зааварлаж зөвлөдөг юм байхгүй хэмээн Гюлен мэдэгдэж байна. Тэр тусмаа тэрхүү бүтэлгүйтсэн төрийн эргэлтэд би ямар ч хамаагүй хэмээн онцолсон аж. Анкарагийн эрх баригчид төрийн эргэлт хийсэн буруутныг хайж, маш олон хүнийг золиослож байна. Тэрхүү аймшигтай долдугаар сараас хойш 41 мянган хүнийг баривчлан саатуулж, 100 мянга гаруй хүнийг ажлаас нь халсан юм. Эрдоганы засаг захиргаа Фетхулла Гюленийг төрийн эргэлтийг өдөөн хатгасан гол буруутан, Туркийн эсрэг террорист байгууллагын тэргүүн хэмээн үзэж шилжүүлэн өгөхийг АНУ-аас шаардсаар байна. Төрийн эргэлттэй холбоотой хэмээн хардагдан ажилгүй болсон хүмүүсийг бүгдийг нь Гюлентэй ямар нэг сэжмээр холбоотой хэмээн үзсэн билээ. Олон зуун багш, цагдаа, шүүгч, сэтгүүлч, цэргийн дарга нарыг төрийн эсрэг хуйвалдаанд хувь нэмрээ оруулсан хэмээн буруутгаж, заримд нь ял оноохоор төлөвлөж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ сонин”
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд zms.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Илгээх
Холбоотой мэдээ
Тувагийн нийслэлд Оросын Буддын шашны их сургууль нээгдлээ
2025-11-07
Тувагийн нийслэлд Оросын Буддын шашны их сургууль нээгдлээ
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр Чехийн Натали Пушкинова тодорлоо
2025-11-07
Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр Чехийн Натали Пушкинова тодорлоо
Чарльз III хаан яагаад дүүгийнхээ цол хэргэмийг хураах шийдвэр гаргасан бэ?
2025-11-05
Чарльз III хаан яагаад дүүгийнхээ цол хэргэмийг хураах шийдвэр гаргасан бэ?
И Жэ Мёны Трампад бэлэглэсэн алтан титэм маргаан дагуулав
2025-11-04
И Жэ Мёны Трампад бэлэглэсэн алтан титэм маргаан дагуулав