Н.МӨНХЖИН

Сирийн иргэний дай­ны хамгийн хатуу, ши­рүүн талбар болоод байгаа Алеппо хотын Башар Асадын дэглэм болон бо­согч­дын мэдэлд байгаа бү­сэд хэдэн арван мянган ир­гэн үлджээ. Тэд балгас бол­сон хотыг орхин явахыг хүсч байгаа ч мөнгө алга. Алеппо хотын иргэд теле­фон утас болон Skype-аар өөрсдийн нөхцөл байд­лын талаар El Pais сонинд ярь­сан юм. Сирийн хамгийн том хот, эдийн засгийн төв болж байсан энэ хотоос өнөө­дөр сүнс, сүүдэр л үлд­жээ. Таван жил хагасын өмнө эхэлсэн Сирийн иргэний дайн 300 мянган хүний аминд хүрч, таван сая иргэн орон гэрээ орхин гадаад руу дүрвэжээ.

 

Хикмат Шайхан,

26 настай. Алеппогийн зүүн дүүргийн сургуулийн захирал

Агаараас ширүүн дов­тол­гоо ирэх үеэр 26 настай Хикмат Шайханы удирддаг хоёр сургууль хаалттай бай­даг. Тэд бөмбөгдөлтийн ул­маас хоёр багш, дөрвөн сураг­чаа алджээ. Өнгөрсөн баа­сан гаригт Шайханы гэр агаарын довтолгоонд өртөн сүйрэхэд тэрээр ид шидээр амьд үлдсэн юм. “Дээд давхарт амьдардаг хүн одоо байхгүй. Бүгд нэг давхар, эсвэл хонгил руу шилжсэнхэмээн иргэний дайнаас хойш амьдрал газар дор өрнөх болсон хо­тыг тэрээр тодорхойлж байна. Гэвч газар дор хи­чээл­лэдэг сургууль энэ хоёроос өөр бараг байх­гүй аж. Газар дээрх сургуу­лийн барилгууд бүгд бөмбөг­дөлтөд сүйрчээ.

Шайханы хоёр сур­гуульд тэрслүү Алеппо хо­тод тоологдсон 85 мянган хүүх­дийн 720 нь өдөрт дөр­вөн цагаар суралцдаг. “Дөр­вөн цаг мэдээж хан­галт­гүй. Гэхдээ бид үл мэ­дэгч­дийн бүхэл бүтэн үе гарч ирэхээс зайлс­хийхийг хи­чээж байнахэмээн Шайхан утсаар өгүүлсэн юм. Алеппогийн бүслэлт үргэл­жил­сээр бай­вал өлсгөлөн га­зар авч сурагчдынх нь амийг авч эхэлнэ хэмээн тэ­рээр эмээ­дэг аж. “Сураг­чид хоол­гүй хонох нь энүү­хэнд. Бүслэлтээс өмнө тариал­сан жаахан ногоог асар үнэтэй зардаг. Алеппо нь үйлдвэрлэлийн хот бай­сан болохоор Дума, Мадаяа шиг ногоо, жимс тариал­даг­гүй байсан. Бид тамд амьдарч байна. Хэлэх ч үг алгахэмээн Хикмат Шайхан үгээ төгсгөлөө.

 

Мохамед Жалил, 40 настай. Түргэний тусламжийн жолооч, муур тэжээгч

Хүмүүнлэгийн зам нээ­сэн юм алга. Тэр зам нээгд­дэг бол олон хүн Турк эсвэл Идлиб рүү явна биз. Бүгд туйлдаж ядарсан байна. Энд зөвхөн ядуус л үлдсэн. Явъя гэсэн ч тэдэнд мөнгө байхгүйхэмээн Жалил өгүүлж байна. Мохамед Жалил дайны үеэр эзэнгүй орхигдсон муур­нуудыг гэртээ авч тэжээ­сээр Алеппо хотодМуур тэжээгчхэмээн алдарш­жээ. Хорь орчим хөр­шүүд нь дүрвэхдээДараа ирэхдээ авнахэ­мээн түүнд муураа үлдээ­гээд явсан аж. Өнөөдөр Жалилын муурны тоо 170-д хүрчээ. Нийтийн сүл­жээнд танигдсан Жалил муураа тэжээхийн тулдАлеппогийн муурнуудний­гэмлэгээр дамжуулан хан­див цуглуулж чадсан бай­на. Мөн тэрээр хан­дивын мөнгөөр түргэн тус­ламжийн хоёр автомашин худалдан авсны хажуугаар 50 бэлэвсэн эхнэрийг хүүх­дүүдийнх нь хамт тэжээж байна. Жалил 12 сайн ду­рын ажилтны хамтаар түр­гэний хоёр тэргээрээ шар­хадсан, нурангид да­рагд­сан хүмүүсийг олж эмнэлэгт хүргэдэг. Дөр­вөн сарын өмнө эхнэр, хүүх­дүүдээ Турк руу явуулжээ. “Хүүхдүүд маань 11, 16 нас­тай. Аав биднийг бичиг үсэггүй болгосон гэж хэлүүлэхгүйн тулд би хүүх­дүүдээ тийш нь явуул­санхэмээн тэрээр ба­хар­халтай ч гунигтайгаар өгүү­лэв. Гэсэн хэдий ч цахилгаанчны мэр­гэ­­­жил­тэй Жалил эх­нэ­рийнхээ гуйлтыг үл хайхран Алеппод үлдэхээр шийдсэн юм. “Тэдний минь амь амьдрал минийхээс үнэтэй. Тэднийгээ энд үлдээсэн бол би өглөө бүр өөрийгөө то­линд харж чадахгүйхэмээн Мохамед санаа алдав.

 

Мохамед Кантар, 14 настай. Өнчин

Жил хагасын өмнө өн­чин хоцорсон Кантар хөв­гүүн 3-15 насны өөр 45 хүүхдийн хамтаар Асрам­жийн газар амьдрах болжээ. Найзуудтайгаа хөлбөмбөг тоглож байхад нь тэнгэр доргих шиг болж нурангид дарагдсан түүнийг хүмүүс татаж гаргасан аж. Тэр цагаас хойш эцэг эхийнхээ барааг харсангүй. Тэд бөмбөгдөлтөд өртөн амиа алдсан байв. Эгч нар нь дүүгээ харж хандаж чадал­гүй орхин явж, 18 нас­тай ах нь босогчдын отрядад орж байлдах бол­жээ. Тэрээр газар дор ор­ших Асрамжийн га­зар хо­ног­лож өнчин хүүхдүүд­тэй сайн найз болсон байна. Хүүхдүүдийг бөм­бөг­дөл­төд өртөнө хэмээн гара­хыг хориглодог ч тэд Ас­рам­жийн газраасаа зугтаж гараад гудамж, балгасан дунд баахан тоглож бай­гаад орж ирдэг ажээ. Эцэг нь дөрвөн жилийн өмнө шоронд хоригдож бай­гаад алга болсон 12 настай Самер түүний хамгийн сайн найз. Самерийн ээж нь бусад олон ээжийн адилаар дайны улмаас галзуурч, эдүгээ Алеппогоос холгүй орших цөл дахь сэтгэцийн эмнэлэгт байгаа аж. Гэрэл зурагчин болно хэмээн ярьдаг Кантар Башар Асадын бөмбөгдөлт, нурангинаас гаргаж байгаа хүмүүсийн зургийг авч дэлхий нийтэд харуулна гэсэн бодолтой явдаг. Есөн настайгаас нь хойш өөрийг нь мөшгисөн энэ дайн нэг өдөр дуусна гэдэгт тэрээр итгэлтэй байдаг аж.

 

Мустафа, 28 настай. Зүүн Алеппод үлдсэн долоон мэс засалчийн нэг

Шархадсан хүмүүс шалаар нэг хэвтэнэ. Гэтэл цөөхөн хэдэн эмч, боох ороос материал ч бараг байхгүй. Бид тэдний нүд рүү харж байгаад аль нэгийг нь сонгож эмчилдэг. Боолт, эм тариа байхгүйн улмаас үхэж буй хүн олон байнахэмээн мэс засалч Мустафа ярилаа. Зүүн Алеппо дахь Оман эмнэлэгт өнгөрсөн амралтын өдрөөр ажиллаж байсан ганц эмч нь тэр байлаа. Тэрээр 20 цагийн турш 15 өвчтөнд хагалгаа хийжээ. Босогчдын мэдэлд байгаа Алеппод 35 мэс засалч байснаас одоо долоо нь үлджээ. 250 мянган хүний амь нас тэднээс ха­маарч байна. Сүүлийн хэдэн долоо хоногт гэхэд л Алеппо хотын зүүн хэсэгт 338 хүн амь насаа алдсаны 106 нь хүүхэд. 846 хүн шархаджээ. Найман эмнэлгээс тал нь үлдэж бусад нь бөмбөгдөлтөд өртсөн аж.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин