Чиг хандлага

Т.АНАНДА

Өнөөдөр Европ руу чиглэж байгаа дүрвэгсдийн урсгал дэлхий нийтийн хэлэлцэх чухал сэдвүүдийн нэг болоод байгаа билээ. Олон улсын судлаачдын дунд буруу, зөв гэсэн маргаан ид дэгдээд байгаа юм. Германы “Berlingske”сэтгүүлийн редактор, олон улсын тоймч, сэтгүүлч Анна Либакийн дээрх асуудалтай холбоотой нийтлэлийг толилуулж байна.

Газрын дундад тэнгисээр дүрвэгчдийг тээвэрлэх хууль бус бизнестэй тэмцэх Европын холбооны “София” хөтөлбөрийн үр дүнд 13 мянган дүрвэгсдийн амь насыг аварсан тухай “Spiegel Online” саяхан мэдээлсэн билээ.

Мэдээж эхлээд сонсоход бол сайн мэдээ. Гэвч санасан шиг тийм амар хэрэг биш бололтой. Ихэнхи дүрвэгсэд Ливийн эрэг орчмоос далай руу гарсан байгаа. Spiegel-ийн мэдээллээс үзэхэд ливийн контрбандчид ЕХ-ны хөтөлбөрийг өөрсдийн зорилгод ашиглаж эхэлсэн байна.

Зарим нь Ливи орчмын эргээс 12 милиэс доошгүй зайнд завь тавих ёстой гэж үзэж байна. Хил хоорондын зурвас усанд ормогцоо дохионы пуужинг нисгэхэд ЕХ-ны эргүүлийн онгоцнууд завиар зорчигсдыг аврах хэрэгтэй болно. Олон улсын эрх зүйн дагуу тэднийг ЕХ руу буюу Итали руу илгээх ёстой. Дүрвэгсэд тэнд хүрмэгцээ хорогдох байр нэхэн эрхтэй бөгөөд татгалзсан хариу авлаа ч тэндээ үлдэх боломжтой. Төрөлх эх орон нь автоматаар тэднийг буцаан хүлээж авахгүй: ихэнхи тохиолдолд эх орон нь ч, ЕХ ч тэднийг аль улсын иргэн бэ гэдгийг мөрдөн шалгадаггүй.

ЕХ-ны “София” хөтөлбөр нь ёс суртахууны аз сорилт гэсэн онолын сонгодог жишээ нь болж байгаа юм. Хэрвээ тухайн хүн түүнийг заавал аварна гэдгийг мэдэж байвал тэр энэ тухай таамаглаагүй байснаасаа өөрөөр биеэ авч явдаг. Бүдүүн баргаар хэлэхэд, ЕХ хэдий чинээ их олон тооны дүрвэгсдийг аварна түүнээс давсан олон тоотой дүрвэгч түүнийг зорино гэсэн үг. Ажиллагаа үр дүн сайтай байх тусам найдваргүй, амь сорьсон завинд суух дүрвэгсдийн улам бүр ихсэнэ. Хүмүүс ЕХ-ны онгоцнууд тэднийг аварна гэдэгт итгэлтэй байх болохоор тэр.

Газар дундын тэнгисийг гатлан ирж байгаа дүрвэгсдийн ихэнхи нь энэ нь амь насанд нь ямар их аюултайг ухамсарлаж байдаг. Тэд “София” хөтөлбөрийн ололт амжилтыг төдийгүй бас бүтэлгүйтлийг ч сайн мэдэж байдаг. Дөрөвдүгээр сард л гэхэд Итали орох замд 400 орчим дүрвэгч живсэн бол өнгөрсөн долоо хоногт 700 гаруй хүн амиа алджээ. Мэдээж айдас дүрвэгсдийн тоог багасгаж байгаа л даа. Эмгэнэлт явдлаас хойш хэдэн долоо хоногийн турш далай тэнгист зориглон гарах хүмүүсийн тоо эрс багасдаг.

Ямар ч л байсан өнгөрсөн гуравдугаар сард Италид очсон дүрвэгсдийн тоо өнгөрсөн нэг жилийн хугацаанд очсон нийт дүрвэгсдийн тооноос дөрөв дахин их байсан бол хэдэн зуун хүн усанд живж үхсэний дараа, дөрөв, тавдугаар сард дүрвэн очигсдын тоо өнгөрсөн жилийнхээс цөөн байв. Хойд Африкаас Италийг чиглэн ирж байгаа дүрвэгсдийн нийт урсгал өнгөрсөн жилийнхээс нэг их ялгаагүй байна. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан комиссиаритын мэдээллээс үзэхэд 2015 онлд далай тэнгисээр 153 мянга 842 хүн дүрвэсэн бол 2016 оны өнөөдрийн байдлаар 46 мянга 714 дүрвэгч байгаа гэнэ.

Гэвч хүмүүс Италид амьд хүрнэ гэдэгтээ баталгаатай итгэлтэй байсан бол дүрвэгсдийн тоо үүнээс ч их байх байсан гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна.

Сүүлийн саруудад Италид очсон дүрвэгсэд нь сиричүүд ч биш, Туркээр дамжин ЕХ-нд очих итгэл найдвараа алдсан афганчууд, иракчууд ч биш байгаа аж. Харин ч эсрэгээрээ бараг бүгдээрээ Нигери, Гамби, Сомали, Кот-д’Ивуара, Мали, Эритреагийн уугуул иргэд буюу Африкийн хамгийн ядуу, бас хамгийн хурдан өсч үрждэг үндэстнүүд байна. Ойрын хэдэн арван жилд бүс нутгийн хүн амын тоо бараг тэрбумаар нэмэгдэж болозшгүй талаар НҮБ анхааруулж байгаа. Жишээлбэл, Африкийн хамгийн их шигүү суурьшилтай улс болох Нигерийн хүн амын тоо 2010-2030 оны хоорон бараг 62% өсч, 258 саяд хүрнэ гэнэ.

Энэ шалтгааны улмаас “София” ажиллагаа нь хууль бус хүн тээвэрлэгчдийн бизнессийг дэмжих бус, тэдэнтэй тэмцэхэд онцгой анхаарах шаардлагатай байгаа юм. Ойрын үед ЕХ нь Оивийн талтай хэлэлцээр хийж, тус улсын усан хилийн дотор үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг авахаар хичээж байна. Ингэж чадвал дүрвэгсдийг контрбандчдын онгоц завинд суухаас нь өмнө хамгаалж, Итали руу илгээхгүй байх боломжтой болох юм. Гэвч ийм гэрээ зөвшил байгуулах нь амар хэрэг биш, энэ нь хэд хэдэн шалтгаантай.

Каддафийн дэглэмийг түлхэн унагасны дараа Ливи нь эрх мэдлийн төлөө тэмцэх бүлэглэлүүдийн тэмцлийн талбар болоод байгаа билээ. Шинэ засаг захиргаа нь эрэг орчмын хил хязгаараа бүрэн хянах чадамжгүй байгаа. Тэгээд ч Ливи нь ЕХ-той хэлэлцээрт ороод хожиж байгаа: Европт хэдий чинээ их хүндрэл учирна, ливи төдий их хэмжээний ашиг хонжоог олж авч байгаа. Учир нь ливичүүд далай тэнгисээр гүйхгүй байгаа шүү дээ.

Ливийн шинэ эрх баригчдад ЕХ, Туркийн гэрээ буюу дүрвэгсдийг буцаан авсаны талархал болгон Эрдоганд олгохоор болсон гурваас зургаан тэрбум хүртэл еврогийн тусламжийн асуудал таалагдахгүй байгаа. Ливийн засаг захиргаа дайнд хоослогдсон улс орных нь хамгийн ашигтай бизнесийг устгах нь ямар үнэ цэнэд хүрч болохыг тоооцоолж буй. Ливид дайснуудаас бус, нөхөд холбоотнууд хэрэгтэй. Контрбандчдыг Ливи дэх өрсөлдөгч нартайгаа нэгдэхийг шахах хэрэгтэй.

Энэ сценари усны хоёр дусал шиг ижил байгаа биз. Харин энэ нөхцөлд Грек, Турк болон Ойрхи Дорнодын дүрвэгсдийн оронд Ливи, Итали болон африкчууд байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn