Н.МӨНХЖИН

Шо­ронд хоригдож бай­гаа Кур­­дистаны Ажилч­ны намын лидер Абдулла Ожалан сүүлийн үед ихээ­хэн идэвхтэй болж байгаа нь Туркийн Засгийн газ­рын сэтгэлийг зовоох болов.

Тэрээр Курдын Энх тайван, най­рамдлын на­мын парла­ментын депу­та­туудтай уулзаж ярилц­сан зүйл нь ил болжээ. Энэ мэдээлэл алдагдса­наар турк, кур­дуудын эв­лэрэлд саад гарч ирж магадгүй болоод байна. Туркийн эрх бариг­чид Ожаланд Курдын асууд­лыг шийдэхэд орол­цож буй улстөрчидтэй уул­­захыг зөвшөөрсөн юм.

“Энхийн үйл явц бол маш эмзэг сэдэв. Иймэр­хүү мэдэгдэл түүнд ашиг­тайгаар тусна гэж би бо­дох­гүй байна. Тэр бүү хэл би хор хөнөөл учруулах­гүйн тулд эдгээр зүйлсийн талаар аль болох бага ярихыг хичээж байна” хэмээн Туркийн Ерөнхий сайд Режеп Тайип Эр­доган мэдэгджээ. Энэ нь Абдулла Ожалан де­пута­туудтай үндэстэн хоорон­дын харилцааны талаар ширүүхэн маргаан өр­нүүл­сэн тухай хэлсэн хэ­рэг аж. Эцсийн эцэст Ерөнхий сайд Эрдоган Курдын асуудал бэрхшээ­лийг шийдэхгүй бол Кур­дистаны Ажилчны намын лидер 50 мянган босог­чийнхоо хамтаар Туркт дайн зарлана хэмээн ам­лаж байна.

“Курдистаны Ажилч­ны нам (КАН) ийм тооны дайчдыг гаргаж ирэх ча­дал­тай, гэвч шууд биш. Гэвч курдууд ингэж цуг­лаж дайн өрнүүлэхэд Тур­кийн арми саад болох магадлалтай” хэмээн Москва дахь Карнегийн төвийн шинжээч Алексей Малашенко өгүүлэв. Кур­дистаны Ажилчны нам Туркийн хүн амын 18 ху­вийг бүрдүүлдэг курдуу­дын эрх ашгийг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг билээ. Хэдийгээр тус нам тусгаар тогтносон Курдис­тан улсыг байгуулах са­наанаасаа 1999 онд тат­галз­сан ч курдуудад ав­то­номит эрх олгох, турк хүн ам­тай адил иргэний эрх эд­лүүлэх, курд үндэстний сургууль нээх, курд хэл дээр телевиз, сонин эрх­лэхийг зөвшөөрөхийг шаард­сан хэвээр байгаа юм.

Туркийн Засгийн га­зар курд үндэстэн давам­гайлдаг дорнод бүс нут­гийн эдийн засгийг идэвх­тэй хөгжүүлж байна. Гэвч тэнд хямрал, мөргөлдөөн тасрахгүй байгаа юм. Ожалан энэ хөзрөөр тог­лохыг хүсч байгаа ажээ. “Эр­доган тэргүүтэй Тур­кийн Шударга ёс, хөгж­лийн намыг бид эрх мэдэлд гаргаж өгсөн” хэмээн мэ­дэгджээ. 1999 онд баривч­лагд­сан Ожалан тэдэнд саад болоогүйн улмаас өнөөгийн Ерөнхий сай­дын намынхан 2000 оны эхээр сонгуульд ялалт бай­гуулсан хэмээн Ожа­лан цаагуураа хэлсэн аж. Үүнээс гадна, Эрдоган Туркийг Ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрам­дах улс болговол Курдис­таны Ажилчны нам 2014 оны Ерөнхийлөгчийн сон­гуульд Эрдоганыг дэм­жинэ хэмээн Ожалан ярьсан байна.

Мармара тэнгисийн Имрали арлын шоронд насаараа хоригдох ял эдэлж байгаа Курдын ли­дер хэд хоногийн өмнө энэ мэдэгдлээ намынхаа идэвхт­нүүдэд бичгээр ил­гээ­жээ. Тэрээр захидалдаа энхийн хэлэлцээнд саад хийхгүй байхыг уриалсан байна. Мөн гал зогсоох, Курдистаны Ажилчны на­мын дайчдыг Туркийн га­зар нутгаас гаргах, Кур­дын үндсэрхэг намын до­лоон мянган гишүүнийг Туркийн нийгэмд нэгтгэх зэрэг хямрал, мөргөлдөө­нөөс үе шаттай гарах са­налыг тусгасан аж. Аб­дулла Ожалантай уулзсан депутатууд “Бид Эрдоганы эсрэг юу ч сэдээгүй, эн­хийн үйл явцыг бусниулах зорилго тавиагүй” хэмээн мэдэгдээд байна.

“Курдистаны Ажилч­ны нам хүчирхийллээс бүрэн татгалзвал өөрчлөл­тийн тухай ярьж болох юм. Гэвч үүний тулд Ожалан тэргүүтэй тус байгууллага арга барилаа өөрчилж, Туркийн талтай сөргөл­дө­хөөс татгалзах ёстой” хэ­мээн Туркийн улс төрийн судалгааны SETA төвийн тэргүүн Таха Озжан яри­лаа. Гэвч турк, курдууд эвлэрэлд хүрэхэд хол бай­на хэмээн Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн дорно дахин судлаач Сер­гей Демиденко үзэж бай­на. Мөргөлдөөнийг зог­соох цорын ганц бодит арга зам нь Туркийн зүүн нут­гийн нийгэм-эдийн зас­гийг хөгжүүлж, курдуудыг Туркийн нийгэмд нэгтгэх үйл явцыг түргэсгэх хэ­мээн тэрээр үзэж байна.

 

“известиÿ”