Ц.МЯГМАРБАЯР

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын ураны сэдэвтэй холбоотой мэдээлэл цахим орчинд эрчимтэй тархаж байна. Гэвч эдгээр мэдээллүүдээс баримтад тулгуурлаагүй,иргэдийг төөрөгдүүлсэн, худал мэдүүлэл цөөнгүй байна. Тухайлбал, ус уранаар бохирлогдсон, мал, амьтан, шувуу үхсэн гэсэн баталгаагүй мэдээлэл нь олон нийтийг айдаст авиуулж, бухимдлыг төрүүлж буй жишээ олон байна.

"Зууны мэдээ" сонин Хуурамч мэдээлэл, манипуляцын эсрэг "Асуу-2" аяны хүрээнд Манипуляцын нөлөөнд монголчуудын алдагдсан боломж сэдвээр цуврал 2 нийтлэлийг Нийтийн эрх ашгийн төлөөх эрэн сурвалжлах бүтээлийнхээ хүрээнд уншигчддаа хүргэсэн билээ. эдгээр нийтлэлүүдийг https://www.zms.mn/a/105233, https://www.zms.mn/a/105247, https://www.facebook.com/share/v/1ay1bZcdyB/?mibextid=wwXIfr Эдгээр линкүүлээс болон Зууны мэдээ сонины 2026.09.30, 10.02 -ны дугааруудаас хүлээн авч уншина уу.