Б.НАНДИН

АНУ-ын Нью-Йорк мужийн Томпкинс тойргийн прокурорын байгууллага Корнеллийн их сургуулийн Chi Phi оюутны холбооны байранд 2024 онд болсон гэх бэлгийн хүчирхийллийн хэргийг дахин шалгахаар болжээ. Тухайн үед тус сургуулийн оюутан байсан эмэгтэй энэ сарын эхээр их сургууль болон оюутны холбооны долоон гишүүний эсрэг иргэний нэхэмжлэл гаргасан нь хэргийг дахин анхааралд оруулсан байна.

Тойргийн прокурор Мэттью Ван Хаутен хэргийн материалыг яллах дүгнэлт гаргах үндэслэл байгаа эсэхийг хэлэлцдэг тангарагтны бүрэлдэхүүнд танилцуулна гэж мэдэгдэв. Прокурорын байгууллага 2024 онд энэ хэрэгт эрүүгийн ял тулгаагүй юм. Харин Корнеллийн их сургууль дотооддоо шалгалт явуулж, зарим оюутныг сургуулиас хасах, түдгэлзүүлэх арга хэмжээ авсан бөгөөд тус холбооны салбарыг кампуст үйл ажиллагаа явуулахыг хориглосон гэж мэдээлжээ. Их сургууль прокурорын дахин шалгах шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Нэхэмжлэлд дурдсан үйл явдал болон долоон хүний гэм бурууг шүүхээр тогтоогоогүй байна.

Эх сурвалж: zms.mn