Даваа гарагт дэлхийн нефтийн үнэ дахин өсч, хөрөнгийн зах зээл буурлаа. Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны Ормузын хоолойг нээх саналыг няцаасан нь үүний шалтгаан болов. Брент маркийн нефтийн үнэ 1.5-2.1 хувиар өсч, нэг баррель нь ойролцоогоор 106 доллар болсон. Саудын Арабын дэд бүтцэд хуситуудын хийсэн халдлага нь нийлүүлэлт тасалдах эрсдэлийн талаарх болгоомжлолыг нэмсэн гэж зах зээлийн тоймууд дурджээ. Америкийн WTI нефтийн үнэ 92 долларын орчимд хэлбэлзэж байна

Энэ нь хөрөнгийн зах зээлд шууд нөлөөлж буйг хэвлэлүүд мэдээлж байна. Bloomberg-ийн мэдээлснээр хөгжиж буй орнуудын хөрөнгийн зах зээлийн MSCI индекс даваа гарагт 0.8 хүртэл хувиар буурч, долоо хоногийн хамгийн доод түвшинд хүрсэн байна. Өмнөд Солонгосын KOSPI индекс ойролцоогоор 2.4 хувиар, Шанхайн нийлмэл индекс 1.4 хувиар буурч, есдүгээр сард нийт 5 гаруй хувиар унажээ.

Хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт гарах АНУ-ын инфляц, хөдөлмөрийн зах зээлийн мэдээг хүлээж байна. Хятадын аж үйлдвэрийн ашиг наймдугаар сард 4.2 хувиар өссөн нь энэ онд хамгийн сул сарын өсөлт болжээ. Нефтийн үнэ өндөр хэвээр байх нь төв банкуудад инфляцтай тэмцэхэд хүндрэл учруулж байна.

Эх сурвалж: zms.mn