Фото: White House

БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-д гурав хоног айлчилж, Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан. Энэ нь түүний АНУ-д 11 жилийн дараа хийсэн анхны төрийн айлчлал байсан.

Айлчлалын дүнд хоёр тал 30 тэрбум  ам.долларын  барааны татварыг харилцан бууруулж, хиймэл оюун ухааны талаар яриа хэлцэл эхлүүлэхээр болов. БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, талууд найман зүйл бүхий зөвшилцөлд хүрсэн бөгөөд худалдааны зөвлөл байгуулахаар тохирчээ. Хиймэл оюуны талаарх дараагийн яриа хэлэлцээ ирэх арваннэгдүгээр сард болно. Мөн Иран цөмийн зэвсэг бүтээхгүй байх ёстой, олон улсын усан замд хэн ч транзит хураамж ногдуулж болохгүй гэдэгт хоёр тал санал нэгдсэн байна.

Харин Солонгосын "Seoul Economic Daily" сонины дүгнэлтээр айлчлалаас  хүлээж байсанчлан үр дүнд хүрээгүй, хоёр сарын хугацаатай худалдааны татвартай холбоотой эвлэрлийг сунгасан нь гол үр дүн болсон. Ши Трампаас "Тайваний тусгаар тогтнолыг эсэргүүцэх" шаардлага тавьж, талууд хамтарсан мэдэгдэл гаргаагүйг олон улсын хэвлэлүүд онцолж байна.

Эх сурвалж: zms.mn