П.АМГАЛАН

Монголын мэргэжлийн боксчин Э.Цэндбаатар Тажикстаны боксчин Мухаммад Якубовтой хийх ээлжит тулаанаа арваннэгдүгээр сарын 13-нд хийхээр боллоо.Тулааныг АНУ-ын Техас мужид мэргэжлийн боксын WBC холбооны super featherweight буюу 130 фунт (58.97 кг)-ын жинд зохион байгуулахаар болсон байна. Тус тулаан нь анх энэ оны дөрөвдүгээр сард болохоор товлогдсон хэдий ч тодорхой шалтгааны улмаас тулаан хойшлоод байсан юм.

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын рингэнд 15 тулаан хийхдээ бүгдэд нь ялалт байгуулсан бол Мухаммад Якубов 24 тулаанаас 23 ялж, нэг ялагдсан  байна. Мухаммад Якубов тус жингийн чансаанд долдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа бол Э.Цэндбаатар есдүгээр сарын шинэчлэгдсэн чансаагаар топ-10-руу орж ирсэн.

Эх сурвалж:www.zms.mn