П.АМГАЛАН

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд энэ сарын 25-ны 11:00 цагт товлогдсон “Дүнжингаравын газны дэлбэрэлт” гэх тодотголтой, яллагдагч Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг “Жанжин клуб”-ын байранд зохион байгуулахаар болжээ.

Хэргийг сануулбал, 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн уулзварт шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин “Патрол” загварын автомашинтай мөргөлдсөний улмаас хүчтэй дэлбэрэлт гарсан.Ослын улмаас долоон хүн амиа алдаж, 20 гаруй хүн эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд иргэдийн эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан юм. Амь насаа алдсан хүмүүсийн дунд Онцгой байдлын байгууллагын гурван алба хаагч болон эмнэлэгт хүргэгдсэн ч гэмтлээ даалгүй нас барсан дөрвөн иргэн байсан.Тус ослын улмаас хохирсон иргэд, тэдний ар гэрийнхэн болон оршин суугчид төр, холбогдох байгууллага болон буруутай этгээдүүдээс хариуцлага, нөхөн төлбөр нэхэмжилж ирсэн юм. 

Эх сурвалж:www.zms.mn