Р.Оюун
"Хятад улсыг танин мэдэх" Өвөрмонголын XIV дэх соёлын өдрүүд эхэллээ. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн соёлын өдрүүд нь "Нээлттэй байдлын шинэ боломжуудыг хуваалцаж, Тал нутгийн шинэ Торгоны замыг хамтдаа байгуулъя" уриан дор зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Энэ хүрээнд 12 төрлийн 23 арга хэмжээ багтжээ. Үүнд аялал жуулчлалын сурталчилгаа, урлагийн тоглолт, ном хэвлэлийн солилцоо, кино өдрүүд, богино хэмжээний киноны үзвэр, Монгол, Хятадын уламжлалт анагаах ухааны эмч нарын сайн дурын эмчилгээ, залуу дуучдын уралдаан багтсан байна.
Эх сурвалж www.zms.mn