П.АМГАЛАН

KHARKHORUM 360°” фестивалийн онцгой Line Up-д багтсан уран бүтээлч бол DJ Dott  юм. Тэрээр  энэ удаагийн фестивалийн “Time” сэдэвт зориулж онцгой сэт бэлдсэн байна. DJ Dott фестивалийн тухай “  KHARKHORUM 360°  фестивалийн тайз үнэхээр том бүтээн байгуулалт болсон байна. Маш олон дэлгэц босгожээ. Би Монгол Улсад хоёр дахь удаа ирж байна.  Энэ удаа KHARKHORUM 360°” фестивалийн “Time” сэдэвт тохирсон  онцгой сэт бэлдсэн. Зуны улирлыг төлөөлж тоглох учраас house сэт  буюу илүү хөнгөн, эерэг эрчтэй хөгжим  тоглоно.  Хэтэрхий хүнд биш,  зуны уур амьсгалтай нийцсэн байх болно. House хөгжим Монголын үзэгчдэд  одоо л  илүү танигдаж эхэлж  байгаа юм шиг санагдсан.   Харин techno хөгжим  аль хэдийн илүү  танигдсан байна.-

 “KHARKHORUM 360°”п фестивалийн Line Up-д багтсан бүх уран бүтээлчийг сонсохыг хүсэж байгаа. Фестивалийн бэлтгэл ажил амжилттай явагдаж,  багийн гишүүн бүхэн чин сэтгэлээсээ хичээн ажиллаж байна. Тиймээс та бүхнийг  хүрэлцэн ирээрэй гэж хүсье. Мөн гадаа задгай талбайд тоглох энэ  мэдрэмжийг   өөрийн бүтээлдээ  буулгана гэж бодож байгаа”  хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Эх сурвалж:www.zms.mn