П.АМГАЛАН
“KHARKHORUM 360°” фестивалийн тухай “Шар айраг” хамтлагийн дуучин, аялагч Г.Ганхүүгийн сэтгэгдлийг хуваалцлаа. Тэрээр “Маш их хүлээлттэй байна. 1990 онд Ардчилсан хувьсгалд ах нартайгаа мөр зэрэгцээд оролцож явлаа. Ардчилсан хувьсгалаас хойш Монголд олон хамтлаг дуучид ирж байсан. Эдгээр тоглолтын ихэнхэд нь оролцож, зохион байгуулалтад нь ажиллаж байлаа. 1998 онд дэлхийн алдартай “The Smoke” хамтлагийг Төв Цэнгэлдэх хүрээлэнд хоёр удаа тоглуулж байсан. Тухайн үед гэрэл, тайз гээд одоогийнхтой харьцуулбал инээдтэй. Энэ олон тоглолтуудаас харахад ийм нүсэр, том тайзыг өмнө нь харж байгаагүй. Үнэхээр их ач холбогдол өгсөн нь харагдаж байна. Ийм гоё тайзыг засаад хоёр өдөр фестиваль хийнэ гэдэг маш гайхалтай үйл явдал болох гэж байна. “Tomorrowland” гээд дэлхийн шилдэг электрик хөгжмийн фестиваль болдог, яг түүнтэй ижил, бараг илүү шахуу дэлгэц, гэрэл засаж байна. Мөн “Tomorrowland” оролцдог хоёр супер DJ Монголд ирсэн байна. Дэлхийн алдартай Boyzone хамтлагийн дуучин Ронан Киттинг оролцоно гээд үнэхээр супер үйл явдал болж байна. Фестивалийн эхний өдөр 360 дэлгэц, хөгжим дунд гоё мэдрэмжийг авч, дараа нь амьд хөгжмийг хамтлагууд тоглох юм байна. Тиймээс энэ хоёр өдөр үнэхээр гоё өнгөрнө. Миний харж байгаагаар энэ хөгжим, техник, зохион байгуулалт талаасаа энэ зуны хамгийн шилдэг хаалтын тоглолт болох гэж байгаа байх гэж бодож байна. Тэгээд 22,23-нд бүгдээрээ “Төв цэнгэлдэх хүрээлэн”-дээ уулзацгаая.
Эх сурвалж:www.zms.mn