Ц.БАЯР
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо үргэлжилж байгаатай холбогдуулан хурлын зохион байгуулалт, аюулгүй байдлыг хангах хүрээнд Нарантуул, Дүнжингарав орчмын зарим авто замын хөдөлгөөнд түр хугацааны хязгаарлалт хийгээд байна. Харин иргэдийн зорчих хөдөлгөөнийг зохицуулах хүрээнд наймдугаар сарын 22-ны өдөр Нарантуул орчмын авто замын хөдөлгөөнийг, наймдугаар сарын 23-ны өдөр Нарантуул–Дүнжингарав чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр нээнэ. Дээрх авто замуудыг зөвхөн тухайн өдрүүдэд нээх бөгөөд COP17-той холбоотой замын хөдөлгөөний түр зохицуулалт цаашид хуваарийн дагуу үргэлжилнэ. Иймд иргэд, жолооч нарыг замын хөдөлгөөний түр зохицуулалт, тэмдэг тэмдэглэгээг мөрдөж, зорчих чиглэл, маршрутаа урьдчилан төлөвлөхийг зөвлөж байна.