П.АМГАЛАН
“KHARKHORUM 360°” фестивалийн онцгой Line Up-т багтсан уран бүтээлч бол DJ Ouissam юм. Тэрээр энэ удаагийн фестивалийн “Time” сэдэвт зориулж
Монголд гурав дахь удаагаа ирж байгаа бөгөөд энэ удаа задгай талбайн фестивалийн онцлогт тохируулан үзэгчдэд зориулсан тусгай сет бэлджээ. Тэрээр "Хагас сайн өдөр тоглох сэт маань бусдаасаа онцгой байх болно. Клубт тоглодог хөгжмөөс арай өөр удаан хэмнэлттэй сэт бэлдсэн. Эвент гадаа задгай талбайд болох учраас Монголын үзэгчдэд зориулж илүү онцгой сэт бэлдсэн. Илүү groovy, mid-tempo өнгө аястай байна. Цагийн хувьд хэтэрхий орой биш учраас илүү хөнгөн, warm-up сэт тоглохоор төлөвлөж байна.
KHARKHORUM 360°” фестивалийн тайз үнэхээр гайхалтай харагдаж байна. Орж ирээд л 360 градус тойрон үргэлжлэх дэлгэц бэлдсэнийг харлаа. Бараг л миний тоглосон хамгийн том тайз болж байх шиг байна. Би фестивалийн Line up-д багтсан бүх уран бүтээлчийг сонсохыг хүсэж байна. Үзэгчдэдээ хандах хэлэхэд , зүгээр л хүрээд ирэхэд болно доо. Үдшийг үнэхээр гоё өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. Groovy, mid-tempo хэмнэлээр үдшийг хөглөх DJ Ouissam-тай “KHARKHORUM 360°”-д уулзацгаая.
Мөн 8KAYS, LEAFAR LEGOV, Ouissam, Emel, DOTT зэрэг дэлхийн шилдэг DJ нартай нэг тайзан дээр гарч, хөгжмийг хамгийн ойроос мэдрэх фен тасалбараа худалдаалагдаж байна. Энэхүү тасалбараар фестивалийн хоёр өдөр нэвтрэх боломжтой бөгөөд эхний өдөр дээрх DJ нартай нэг тайзан дээр гарч, дэлхий дахинд танигдсан бүтээлүүдийг нь хамгийн ойроос мэдрэх боломжтой.
Эх сурвалж:www.zms.mn