Ц.БАЯР

“Ногоон бүс”д  өдөр бүр нэг сэдэвчилсэн өдрийг агуулж энэ хүрээнд бүх үйл ажиллагаа чиглэж буй.  Тав дахь өдрөө үргэлжилж буй  COP17-ын энэ өдрийн “Ногоон бүс”-ийг  тогтвортой ногоон дадлын өдөр болгож байна. Сүүлийн өдрүүдэд Ногоон бүсээр орж СОР17-ын хүрээнд зохион байгуулагдаж буй үйл ажиллагаа, сургалт, хэлэлцүүлэг, урлаг, соёлын арга хэмжээг сонирхох иргэдийн цуваа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “ногоон зон” -оор тасрахгүй, дараалал үүсгэсэн байдалтай байна. Тэд нэвтрэх бүсээр орж улмаар гольф машинаар дөрөв орчим км салхи татуулан Ногоон бүс рүү аялал хийж зорчиж байна. Энд ирснээр  тогтвортой ногоон хөгжил гэж юу болох, СОР17 талаар тодорхой мэдээллүүдийг энэ бүсээс авах сонирхол тэлж байгааг илтгэнэ.