Хятадын коммунист намын албан ёсны сэтгүүл Quishi-д 2026 оны 7-р сарын 24-ний өдөр нийтлэгдсэн нийтлэл 2-р хэсэг

В.Ариунчимэг
Англи эхээс хөрвүүлсэн Тоймч
...Дэлхийн геополитикийн ландшафт (дэлхийн улс төрийн газрын зураг)-ын өөрчлөлт нь зуунд нэг удаа тохиолддог хурдацтай өөрчлөлтийн нэг хэсэг юм. Үүний үндэс нь эдийн засаг, технологи, олон улсын дэг журам, соёл, үзэл санааны чиг хандлага зэрэг гүнзгий хүчин зүйлсийн нарийн төвөгтэй харилцан үйлчлэлд тулгуурладаг.
Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь олон улсын хурцадмал байдлыг улам өдөөж байна
Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засгийн өсөлт бага түвшинд хэвээр байна. Хэдийгээр сэргэлт удаан байгаа ч дотоод хөдөлгөгч хүч сул хэвээр байгаа.Улс орнуудын дунд тэнцвэргүй хөгжил байсаар байгаа төдийгүй эрсдэл болон тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь дэлхийн геополитикийг улам бүр хүндрүүлж буй юм.
Өсөлт удааширсан нь олон улсад стратегийн түгшүүрийг нэмэгдүүлж, ашиг сонирхол, хөгжил, стратегийн орон зайн өрсөлдөөнийг эрчимжүүлж байна. Нэг талыг барьсан үзэл ба протекционизм хурдацтай тархаж байгаа учир хөгжлийн асуудлууд улам бүр улс төржиж, эдийн засгийн үйл ажиллагаа арга хэрэгсэл болж, худалдааны бодлогыг зэвсэг болгон ашиглах зэргээр олон хэлбэрийн сөргөлдөөн нэмэгдэж байна. Дэлхийд итгэлцэл улам бүр суларч, стратегийн орчин илүү их төвөгтэй болж, өмнөх асуудлууд шийдэгдээгүй хэвээр, нөгөө талд шинэ асуудлууд гарч ирсээр байна.
Дэлгэрэнгүй унших линк: www.zuuniimedee.mn
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 4. МЯГМАР ГАРАГ. № 143 (7885)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn