З.Цэцэг
 
Канадад гарсан 2026 оны ойн түймэр тус улсад ердийн үед тохиолддог хэмжээнээс хэдийн давж, түүхэн дэх хамгийн том түймрүүдийн нэгд тооцогдож болзошгүй байна гэж Британийн Колумбийн Их Сургуулийн Ой, байгаль хамгааллын шинжлэх ухааны тэнхимийн профессор Лори Дэниелс "РИА Новости" агентлагт ярьжээ.
Канадад ер бусын халуун цаг агаар болон аянга цахилгаантай хуурай шуурганы улмаас тавдугаар сард томоохон түймрүүд дэгдсэн юм. Өнөөдрийн байдлаар түймэрт гурван сая гаруй га талбай өртөж, аюултай бүсээс олон арван мянган оршин суугчийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд түймрийн утаа нь Канад болон АНУ-ын агаарын чанарыг муутгаад байна.
"Канадад гарсан түймрийн цар хүрээний хувьд энэ жил дээд амжилт тогтоосон жил болон үлдэх болно. Тоон үзүүлэлтүүд нь аль хэдийн дундаж түвшнээс давсан бөгөөд түймрийн аюул өндөртэй үе дуусахад дахин зургаагаас найман долоо хоног үлдээд байна" гэж Даниелс хэлэв.
Онтарио мужид нөхцөл байдал онцгой хүндэрч, шатсан талбайн хэмжээ 728 000 га-гаас давснаар тус мужийн түүхэн дэх дээд үзүүлэлтийг шинэчлэн тогтоолоо.

Эх сурвалж: Zms.mn