З.Цэцэг
БНСУ-ын Пёнтэг хотын эрх баригчид мягмар гарагт ойролцоох Осан агаарын цэргийн баазад аюултай бодис алдагдсаны улмаас иргэдийг түр хугацаанд нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. “ABC News”-ийн мэдээлснээр, алдагдсан бодис нь цагаан фосфор байсан гэж орон нутгийн албаныхан мэдэгдсэн байна.
Иймд, ойр орчмын оршин суугчдад аюулгүй газар руу шилжин нүүхийг зөвлөсөн бөгөөд баазад хор саармагжуулах ажиллагаа дууссанаас хэдхэн цагийн дараа нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг цуцалжээ.
Цагдаагийнхан баазын эргэн тойронд 300-500 метрийн радиустай хамгаалалтын бүс тогтоон, замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн байна. Хотын үйл ажиллагаанд ямар нэгэн томоохон саатал гараагүй гэж мэдээлжээ.
АНУ-ын Сөнөөгч онгоцны 51-р жигүүрээс гаргасан мэдэгдэлд "газрын түвшний осол"-ын улмаас хамгаалалтын бүс тогтоосон болохыг баталсан хэдий ч цэргийнхний зүгээс уг осолд холбоотой бодисын (цагаан фосфор) талаар тодорхой дурдаагүй байна. Солонгос дахь АНУ-ын цэргийн хүчин уг ослын талаар одоогоор нэмэлт тайлбар өгөөгүй байна.
Европын улс орнууд АНУ-тай харилцах харилцаагаа шинээр эргэцүүлэн харж эхэлснээр Солонгос улс зэвсгийн нийлүүлэлтийн салбарт хамгийн хурдацтай өсөлт үзүүлэгч болж гарч ирсэн. "АНУ дэлхийн зэвсгийн зах зээл дэх байр сууриасаа ухарсан" явдал нь Солонгосын үйлдвэрлэгчдэд боломж олгосон гэж үздэг. Энэхүү өөрчлөлтөд ялангуяа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хурц мэдэгдлүүд "хямралын үед Вашингтоны найдвартай байдалд эргэлзэх" сэдэл төрүүлсэн болон Ойрх Дорнод дахь мөргөлдөөн хурцадсан явдал гол нөлөө үзүүлжээ.
Эх сурвалж: Zms.mn