Д.Заяабаатар: Дэлхийн Монгол судлалын төв нь Улаанбаатар юм гэдгийг бататгахад монголч эрдэмтдийн хурал чухал нөлөөтэй

-Монгол судлалыг 1830-аад оны үед шинжлэх ухааны салбар ухаан болж хөгжсөн гэж үздэг. Тодруулбал, монгол хэлний анхны хэл зүйн бичиг Европт гарч, Казанийн их сургуульд монгол хэлийг зааж эхэлсэн түүхтэй холбож тайлбарладаг. Энэ нь орчин үеийн шинжлэх ухааны үүднээс Монгол судлалын салбар үүсэж бий болсон хэрэг юм.
Харин анхны эх үүтгэлийн тухайд бидний өвөг дээдэс Хүннүгээс эхлээд олон мэдээ баримтыг хятад сурвалжид тэмдэглэснийг дурдаж болно. Мөн түүхийн бүхий л цаг үед Монголыг гадна ертөнцөөс сонирхон судалсан элч төлөөлөгч, аялагчдын тэмдэглэл нь Монгол судлалын бас нэг сонирхолтой эх сурвалж юм.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
"Зурагт номоо өөрийн дотор орших хүүхдэд зориулж зурдаг"

-Би багадаа тийм ч адал явдал илэрхийлэгч хөдөлгөөнтэй хүүхэд байгаагүй. Харин одоо тэр цаг хугацаагаа нөхөөд олон зүйл оролдож үзэж байгаа. Багадаа Орос явж, нагац эгчтэйгээ их ойрхон өссөн. Бид нар түүнийг эмээ гэж дууддаг. Эмээ маань номд их дуртай учраас орос хэлээрх ном уншуулдаг байсан. Одоо бодоход шинээр сурч байсан хэл болохоор уншиж байгаа номоо бүрэн ойлгодоггүй, зургийг нь л үздэг байж.
Бага байхдаа үргэлж бусдаас юу зурахаа асууж, хэлснийг нь зурна. Харин өсвөр насандаа бараг зураг зураагүй. “My Chemical Romance” нэртэй рок хамтлаг сонсдог болсон юм. Гэтэл дуртай хамтлагийн маань дуучин комик зурдгийг олж мэдээд адилхан зурдаг болохоор шийдсэн.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.
Төв Азийн хамгийн анхны төр улсын Хүннү цогцолборыг цогцоор нь Дэлхийн өвд бүртгэжээ

Монгол Улс ЮНЕСКО-ийн "Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах тухай конвенц"-д 1990 онд нэгдэн орсон. Түүнээс хойш соёлын ангиллаар 2004 онд Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, 2011 онд Монгол Алтайн хадны зургийн цогцолбор, 2015 онд Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, 2023 онд Буган чулуун хөшөө бүхий хүрлийн үеийн цогцолбор дурсгал, байгалийн ангиллаар 2003 онд Увс нуурын ай сав, 2017 онд Монгол дагуурын ландшафтыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад тус тус бүртгүүлжээ.
Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.