П.АМГАЛАН
Эрин зууны бахархал Эрдэнэт хот үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд дархан аварга Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын гарди М.Лхагвагэрэл тэргүүтэй хүчит 256 бөх эр бяр, уран мэхийг уралдуулан барилдаж, наадамчин олноо баясгалаа.
Наадмын үзүүр түрүү бөхийн барилдаанд Архангай аймгийн “Бөхбилэгт” дэвжээний бөх улсын харцага “өндөр” О.Мөнх-Эрдэнэ, улсын харцага “цахилгаан” Б.Зоригтбаатар тунан үлдэж, наадамчин олны анхаарлыг татсан сонирхолтой барилдаан үзүүллээ.
“Гэртээ хариад ярих зүйл ихтэй наадам боллоо” хэмээн “Гарьд магнай” кинонд гардаг шиг наадмын үзүүр, түрүү бөхийн барилдааны талаар ам булаацалдан ярилцаж, таамаг дэвшүүлж байв. Ийнхүү наадмын түрүү бөхөөр улсын харцага О.Мөнх-Эрдэнэ тодорч баярын сэтгэгдлээ хуваалцахдаа нэг цаг үед үндэсний бөхийн спортод хамтдаа барилдаж явсан найз, улсын начин Ө.Батзулаа дурссан юм. Тэрээр “Төрж өссөн нутаг Эрдэнэт хотын маань 50 жилийн ой болж байна. Эрдэнэт хотдоо цэцэрлэг, сургуульд суралцаж төгссөн. Төрөлх хотын маань түүхт 50 жилийн ойн барилдаан чансаа өндөр, үнэн шударга сайхан болж өндөрлөлөө. Б.Зоригтбаатар найзтайгаа үзүүр түрүүнд тунан барилдсандаа баяртай байна. Мөн тэнгэрт дэвшсэн Ө.Батзулаа найздаа баярын мэнд хүргэе. Энэ наадамдаа баярлаад явах байсан байх. Найзынхаа оронд түрүүллээ шүү гэж хэлье” гэв.
Гурвын даваа
ДАР.А Н.Батсуурь-А.Н Г.Жавхлантамир
У.АР Ц.Содномдорж-А.А Д.Цэрэндаваа
У.АР Э.Оюунболд-А.З О.Мөнх-Ирээдүй
У.АР Э.Батмагнай-А.А Т.Чулуунгэрэл
У.АР Ц.Бямба-Отгон-А.З Н.Мөнх-Ирээдүй
У.Г М.Лхагвагэрэл-А.Н Б.Мөнхбат
У.З Н.Жаргалбаяр-У.Н Д.Тогтохжаргал
У.З Д.Баасандорж-А.Н Ц.Баярсайхан
У.З Д.Анар-У.Х Ш.Уламбаяр
У.З Д.Хүдэрбулга-А.Н М.Балжинням
У.З С.Сүхбат-А.З Х.Бөхбаяр
У.З Л.Энхсаруул-А.А Ж.Хатанзоригт
У.З Д.Алтанцоож-У.Н Н.Баярбаатар
У.Х Б.Зоригтбаатар-А.З О.Баяржаргал
У.Х Г.Ганхуяг-А.Н Б.Доржжүгдэр
У.Х Н.Батзаяа-А.Н Х.Мягмарсүрэн
У.Х Т.Баасанхүү-У.Н Б.Өсөхбаяр
У.Х О.Мөнх-Эрдэнэ-У.Н Б.Ганхуяг
У.Х Э.Мөнхжаргал-А.А М.Төрбат
У.Х Б.Одгэрэл-У.Н Б.Бадамсүрэн
У.ХӨ.Батсуурь-А.А Ч.Мөнхбат
У.Н Б.Түмэндэмбэрэл-У.Н Д.Амаржаргал
У.Н Б.Сосорбарам-У.Н Э.Энх-Амгалан
У.Н Д.Амарсайхан-А.Н Ө.Пэрэнлэйжамц
У.Н Д.Тамир-А.А Б.Бадрал
У.Н Т.Дүгэрдорж-А.З Э.Түмэндэмбэрэл
У.Н Б.Лхагвадорж-А.А С.Жавхлан
У.Н Э.Сумъяабат-А.А О.Баярбаасан
У.Н Г.Төрмөнх-А.А Б.Орших
У.Н Б.Бат-Эрдэнэ-А.А Б.Бат-Эрдэнэ
У.Н Н.Намнансүрэн-А.А М.Цэрэн
У.Н А.Нармандах-А.А М.Баасанжав
Дөрвийн даваа
ДАР.А Н.Батсуурь-А.Н Ц.Баярсайхан
У.АР Ц.Содномдорж-А.Н Х.Мягмарсүрэн
У.АР Э.Оюунболд-А.З Э.Түмэндэмбэрэл
У.АР Э.Батмагнай-А.А С.Жавхлан
У.АР Ц.Бямба-Отгон-А.А Ч.Мөнхбат
У.Г М.Лхагвагэрэл-У.Н А.Нармандах
(барилдаагүй)
У.З Н.Жаргалбаяр-У.Н Н.Намнансүрэн
У.З Д.Анар-У.Н Б.Бат-Эрдэнэ
У.З Д.Хүдэрбулга-У.Н Г.Төрмөнх
У.З С.Сүхбат-У.Н Э.Сумъяабат
У.З Л.Энхсаруул-У.Н Д.Тамир
У.З Д.Алтанцоож-У.Н Д.Амарсайхан
У.Х Б.Зоригтбаатар-У.Н Б.Сосорбарам
У.Х Г.Ганхуяг-У.Н Б.Түмэндэмбэрэл
У.Х Т.Баасанхүү-У.Х Б.Одгэрэл
У.Х О.Мөнх-Эрдэнэ-У.Х Э.Мөнхжаргал
Тавын даваа
ДАР.А Н.Батсуурь- У.ХТ.Баасанхүү
У.АР Ц.Содномдорж-У.З Н.Жаргалбаяр
У.АР Э.Оюунболд-У.З Д.Алтанцоож
У.АР Э.Батмагнай-У.Х Г.Ганхуяг
У.АР Ц.Бямба-Отгон-У.З Д.Анар
У.Г М.Лхагвагэрэл-У.Х О.Мөнх-Эрдэнэ
У.З Д.Хүдэрбулга-У.З Л.Энхсаруул
У.З С.Сүхбат-У.Х Б.Зоригтбаатар
Зургаагийн даваа
ДАР.А Н.Батсуурь-У.З Н.Жаргалбаяр
У.АР Э.Батмагнай-У.З Д.Алтанцоож
У.АР Ц.Бямба-Отгон-У.Х О.Мөнх-Эрдэнэ
У.З Д.Хүдэрбулга-У.Х Б.Зоригтбаатар
Долоогийн даваа
ДАР.А Н.Батсуурь-У.Х О.Мөнх-Эрдэнэ
У.АР Э.Батмагнай-У.Х Б.Зоригтбаатар
Наймын даваа
у.х Б.Зоригтбаатар-у.х О.Мөнх-Эрдэнэ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 28. МЯГМАР ГАРАГ. № 138 (7880)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn