Улсын баяр наадамд долоо давж заан цол хүртсэн Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, “Хилчин” спорт хороо,  “Завхан Даян” дэвжээний бөх Б.Сундуйжавыг Завхан аймгийн нутгийн зөвлөл хоёр өрөө байр, “Топ ноблe тур” ХХК Toyota Land Cruiser 300 автомашинаар  мялааж, нутгийн зон олон нь хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Мөн түүний мялаалга наадам наймдугаар сарын 15-нд Баянхайрхан суманд зохион байгуулагдах ажээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 134 (7876)