Улсын баяр наадамд найм даван гарди цол хүртсэн Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Завхан Даян” дэвжээний бөх М.Лхагвагэрэлийг Завхан аймгийн нутгийн зөвлөл гурван өрөө байр, МУТМУ Д.Дагвадорж LX600 автомашинаар  мялааж нутгийн зон олон нь хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа. Мөн Яруу сумын нутгийн зөвлөл хоёр өрөө байр бэлэглэжээ. 
Түүнчлэн “Завхан Даян” дэвжээний дасгалжуулагч улсын харцага Ш.Пүрэвгарьд, гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү нарт хүндэтгэл үзүүллээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 134 (7876)