Улсын баяр наадамд 10 даван түрүүлсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх, Даян аварга Б.Орхонбаярыг “Шунхлай” группийн ерөнхийлөгч П.Батсайхан байгууллага, хамт олныхоо нэрийн өмнөөс 1 тэрбум төгрөг, Lexus LX 600 автомашин, хурдан удмын даагаар мялаалаа. Мөн түүний багш Монгол Улсын харцага, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Т.Өсөх-Ирээдүйд Toyota Land Cruiser 300 автомашин бэлэглэлээ.
Түүнчлэн Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөл, Цагааннуур сумын Засаг даргын тамгын газар хүндэтгэлтэйгээр хүлээн авч уулзжээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 134 (7876)