1024 бөх барилдаж, даян аварга төрсөн наадам

Хүчит бөхчүүдийн хамгийн том мөрөөдөл нь төрийн наадамдаа  хүссэн цолондоо хүрч, нутаг ус, аав ээж баярлуулан,  төрийн есөн хөлт цагаан туг, төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэн,  түмэн олноо баясгах байдаг.  Тиймээс  жил бүрийн наадамд  үзүүр, түрүү бөхийн  талаар таамаг бөхийн хорхойтнууд дунд өрнөдөг.  Энэ жилийн наадамд олон залуу бөхчүүд үзэгчдийн таамгийг эвдэв. Тэдний нэг нь Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул, аймгийн начин цол хүртсэн 22 настай  залуу бөх  Б.Сундуйжав байлаа. Тэрээр улсын аварга О.Хангай, улсын заан Б.Серик, аймгийн арслан Н.Амгаланбаатар, улсын арслан Э.Оюунболдыг  дарааллан өвдөг шороодуулав. Ингэснээр  аймгийн начин цолноос улсын заан цолны болзол хангалаа. Нар хур тэгширсэн энэ жилийн наадмаас 23 улсын цолтон төрлөө.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Туул Спэнсэр: Гадаадад суралцахад хэлний мэдлэгээс гадна зорилго тодорхой байх нь чухал

-Ер нь манай монгол оюутнууд бусад улсын оюутантай харьцуулбал харьцангуй биеэ даасан, шаардлага хүлээж авдаг, хариуцлагатай байдаг.  Гадаад суралцахын чухал ач холбогдол бол амьдралын ухаанд суралцах, санхүүгийн сахилга баттай болох. Мөн харилцааны соёлд суралцах юм.
Анх намайг АНУ-д суралцаж байхад оюутнуудад тэндээ үлдэх, нэгэнт Америкад ирчихсэн учраас эндээсээ гарахгүй гэх хандлага ажиглагддаг байсан. Харин одоо оюутнууд “боловролоо сайн эзэмшье”, “хүрээллээ тэлье” гэсэн бодолтойгоор бүр карьерынхаа 5-10 жилийн төлөвлөгөөг гаргачихсан байдаг болсон. Ер нь оюутнууд боловсролыг нь сайн эзэмшиж, эргээд эх орондоо ихийг хийж, бүтээе гэсэн хандлагатай болсон.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

“Эпштейнтэй харилцаатай байсан” гээд хандиваа зогсоожээ

Эпштейний файл. Энэ бол АНУ-ын Конгрессоос Эпштэйний хавтас хэргийн ил тод байдлын тухай хуулийг 2025 оны арваннэгдүгээр сард баталсан. Үүний дагуу тус улсын Хууль зүйн яам, Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хянан шалгах болон засаглалын реформын хорооноос уг хавтаст хэргийн шинэ баримтуудыг ил тод, нээлттэй болгосон юм. Эпштейний файлаас Оюу толгойн гэрээ, охидын эрх, улс төрийн сонгуультай холбоотой эргэлзээтэй бөгөөд ноцтой зүйлсүүд илэрсэн. Тодруулбал, тус файлаас “Монгол” гэх түлхүүр үгээр хайхад давхардсан тоогоор 900 орчим орчим илэрц гарч иржээ. Түүгээр Монгол Улсын ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2009-2021 оныг хүртэл хашсан хоёр эрхэм Эпштейнтэй харилцаатай байсан нь тодорхой болсон. Мөн, Оюу толгойн гэрээ яагаад одоо болтол ашиг өгөхгүй байгаагийн нууц, бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй монгол охидын тухай мэдээллүүд тэнд бий. Үүнээс гадна Монголын улс төрийн сонголт монголчуудынх байдаг уу, үгүй юу гэдэгт ч хариулт өгөх мэдээллүүд Эпштейний файл /https://www.justice.gov/epstein/-д байгаа юм.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.