Тулгар төр үүсгэн байгуулагдсаны түүхт 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын  36 жилийн ой тохиосон Үндэсний их баяр наадмаараа монгол түмэн төрт ёс, өв соёлоо дээдлэн дэнж хотойтол дэлгэр сайхан наадлаа.

 

Алтан шар зурхайгаас даян мэргэн төрлөө

Сурын алтан зурхайд уухайн дуу цуурайтаж, харваачид цэц мэргэнээ сорилоо. Урианхай, Буриад, өсвөрийн, үндэсний их сурын харваа гэсэн ангиллаар зохион байгуулагдсан  энэ жилийн сурын зурхайд  1700 орчим харваач цэц мэргэн, ур чадвараа  сорилоо. Энэ  жилийн баяр наадмаар  сурын харвааны төрлөөс “даян мэргэн” харваач төрж,  долоон харваач улсын цол хүртсэн нь онцлох үйл явдал байлаа.  

Үндэсний их сурын харвааны  эмэгтэй төрөлд: 
Өвөрхангай аймаг Бат-Өлзийт сумын уугуул, Зэвсэгт хүчний БИЦ - 339 - дүгээр анги, Жем-интернэшил, “Бай-Хөндий Цамхаг” ХХК, “Алдар” спорт хороо Үндэсний сурын багийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Сүхбатын Тогоохүү 38 оноогоор тэргүүн байр,
Баян-Өлгий аймаг Алтанцөгц сумын уугуул, “Таван богдын бүргэдүүд” ХХК, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач аймгийн мэргэн, спортын мастер Лувсанцэрэнгийн Мөнхзул 38 оноогоор  дэд байр
Дундговь аймаг Дэлгэрцогт сумын уугуул, Дэлгэрцогт сум Эрүүл мэндийн төв, Дундговь аймгийн Их мандал зурхай харваачдын холбооны харваач аймгийн гарамгай харваач, спортын мастер Нямлхагва Базаррагчаа 38 оноогоор гуравдугаар байр,
Дорноговь аймаг Сайншанд сумын уугуул, “Армос” ХХК, Өвөрхангай “Их Өв Цэцэн” багийн харваач Монгол Улсын Онч харваач Энхболдын Биндэръяа 38 оноогоор дөрөвдүгээр байр,
Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул, Орхон Политехник коллеж, Завхан аймаг Үндэсний харваачдын холбооны харваач Монгол улсын гарамгай харваач Баяндүүрэнгийн Аззаяа 38 оноогоор тавдугаар байрт шалгарлаа.

Үндэсний их сурын харвааны эрэгтэй төрөлд:


Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Монде” багийн харваач Монгол Улсын мэргэн Хасагийн Болдбаатар 38 оноогоор тэргүүн байр, 
Завхан аймгийн Яруу сумын уугуул, “Сүүнгийн туяа” ХХК, Завхан аймаг Үндэсний харваачдын холбооны харваач Аймгийн мэргэн, спортын мастер Түдэвжамц Эрболд 38 оноогоор  дэд байр
Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Говь-Алтай аймгийн шүүх ажилтан, ГАА Хантайшир зурхайн харваач Аймгийн мэргэн, спортын мастер Энхжаргал Золбадрах 38 оноогоор гуравдугаар байр
Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, “Эрдэнийн шим” ХХК, “Ховд аймгийн уулсын мэргэчүүл харваачдын холбоо”-ны харваач аймгийн мэргэн, спортын мастер Балдаа Мөнхзориг 37 оноогоор дөрөвдүгээр байр
Улаанбаатар хот Налайх дүүрэг “Тэсо Констракшн” ХХК, Өвөрхөнгай Их Өв Цэцэн багийн харваач Монгол Улсын онч Батхуягийн Хатансайхан 37 оноогоор  тавдугаар байрт шалгарлаа.

Буриад сур харвааны эрэгтэй төрөлд:
Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Буриад сурын хошоо мэргэн Н.Алтантулга 48 сум онож тэргүүн байр,
Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын уугуул, Буриад сурын спортын дэд мастер Э.Батсүх 46 сум онож хоёрдугаар байр,
Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, Буриад сурын хорьдай мэргэн Ц.Хүдэрчулуун 46 сум онож  гуравдугаар байр,
Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, Буриад сурын спортын мастер З.Нямсүрэн 46 сум онож дөрөвдүгээр байр,
Дорнод аймгийн Баяндун сумын Буриад сумын уугуул, Аймгийн мэргэн, спортын мастер Б.Батбаяр 46 сум онож тавдугаар байрт шалгарлаа.


Буриад сур харвааны эмэгтэй төрөлд:
Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул, аймгийн мэргэн Б.Ганчимэг 46 сум онож тэргүүн байр,  
Ховд аймгийн Жаргалан сумын уугуул, залуу харваач Б.Цэцэгмаа 45 сум онож хоёрдугаар байр,
Хэнтий аймгийн Дадал сумын харваач Г.Эрдэнэтуул 45 сум онож гуравдугаар байр,
Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул, залуу харваач М.Мөнхзул 43 сум онож дөрөвдүгээр байр,
Сүхбаатар аймгийн Асгат сумын харваач Б.Аззаяа 43 сум онож тавдугаар байр тус тус эзэллээ.


Урианхай сурын харваанд:
Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын харваач, спортын мастер Э.Гүнбаяр 25 сум онож тэргүүн байр,  
Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны залуу харваач Б.Үнэнбат 25 сум онож хоёрдугаар байр,
Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Хантайшир зурхайн харваач П.Лхагвабаатар 24 сум онож гуравдугаар байр,
Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, “Өлгий мэргэчүүд” багийн харваач Б.Энхтүвшин 24 сум онож дөрөвдүгээр байр,  
Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Өлгий мэргэчүүд” баг, “Таван богдын бүргэдүүд” клубийн харваач, спортын мастер А.Артаг 23 сум онож тавдугаар байр тус тус эзэллээ.


Үндэсний сурын харваанд цол хүртсэн харваачид:
40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Баянцөгц сумын уугуул, “Мондэ” багийн харваач Хасагийн Болдбаатарт “Улсын даян мэргэн” цол,
40 сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Яруу сумын уугуул, Завхан аймгийн үндэсний харваачдын холбооны харваач Түдэвжамцын Эрболдод “Улсын гарамгай харваач” цол,
40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Завхан аймгийн Алдархаан сумын уугуул, Говь-Алтай аймгийн Хантайшир зурхайн харваач Энхжаргалын Золбадрахад “Улсын гоц харваач” цол,
40 сумнаас 37 сум онож дөрөвдүгээр байр эзэлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул, Ховд аймгийн “Уулсын  мэргэчүүд” харваачдын холбооны харваач Балдаагийн Мөнхзоригт “Улсын онч харваач “цол,
40 сумнаас 38 сум онож тэргүүн байр эзэлсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын уугуул, “Алдар” спорт хорооны харваач Сүхбатын Тогоохүүд “Улсын мэргэн цол”,
40    сумнаас 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын уугуул, “Өлгий мэргэчүүд” багийн харваач Лувсанцэрэнгийн Мөнхзулд “Улсын гарамгай харваач” цол,  
40 сумнаас 38 сум онож гуравдугаар байр эзэлсэн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул, Дундговь аймгийн Их Мандал зурхайн харваачдын холбооны харваач Нямлхагвын Базаррагчаад “Улсын гоц харваач” цол тус тус олголоо.

 

 

Хорь гаруй наснаасаа мөр зэрэгцэн тоглож эхэлсэн "Бугант ЭБНЗ" багийн ахмадууд  түрүүллээ

 

Үндэсний шагайн харвааны тэмцээнд 106 баг цэц мэргэнээ сорин өрсөлдөж, төрийн их цэнгэл наадмын шилдгүүд тодорлоо.Насанд хүрэгчдийн багийн харвааны түрүү байрт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат, Үлэмж дархан мэргэн, спортын мастер Батбаярын Баттулга ахлагчтай “Хилчин” спорт хороо, “Монголын төмөр зам” ТӨХК, “Номт даншиг” ХХК, “Хэттрик” группийн баг шалгарлаа. Дэд байрт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, гавьяат тамирчин, спортын мастер Чойжилийн Буянжаргал ахлагчтай “Алтанговь Транс” ХХК-ийн баг орлоо.
Гутгаар байрт Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын уугуул, Аймгийн гоц мэргэн Аюурзанын Ариунгэрэл ахлагчтай “Сүлд” спорт хороо, “Эхлэл” групп, “Өндөрлөг бүрэг” ХХК-ийн баг шалгарсан юм. Шагналт дөрөвдүгээр байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уугуул, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер Бавуугийн Түвшинбаяр ахлагчтай “Их говийн үндэстэн” ХХК-ийн баг шалгарлаа.
Харин өсвөрийн тэмцээнд  "Өв Алтан аргай" багийнхан нэг баг болж анхныхаа улсын их баяр наадамдаа оролцон, тэргүүн байр эзэлсэн бол Үндэсний их баяр наадмын шагайн харвааны ахмадын төрөлд хорь гаруй наснаасаа мөр зэрэгцэн тоглож эхэлсэн "Бугант ЭБНЗ" багийн ахмадууд  түрүүлж, алтан медалийн эзэд боллоо.

 

Улсын цолтой бөхчүүдийн тоо 23-аар нэмэгдэв

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар 1024 бөх  зүлэг ногоон дэвжээнээ хүч баяр, уран мэхийг уралдуулж, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван Хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаяр арав даван түрүүлж, 28 насандаа  Улсын даян аварга цол хүртсэн түүхэн наадам боллоо.


Хүчит бөхчүүдийн хамгийн том мөрөөдөл нь төрийн наадамдаа  хүссэн цолондоо хүрч, нутаг ус, аав ээж баярлуулан,  төрийн есөн хөлт цагаан туг, төрийн сүлдэндээ хүндэтгэл үзүүлэн,  түмэн олноо баясгах байдаг.  Тиймээс  жил бүрийн наадамд  үзүүр, түрүү бөхийн  талаар таамаг бөхийн хорхойтнууд дунд өрнөдөг.  Энэ жилийн наадамд олон залуу бөхчүүд үзэгчдийн таамгийг эвдэв. Тэдний нэг нь Завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул, аймгийн начин цол хүртсэн 22 настай  залуу бөх  Б.Сундуйжав байлаа. Тэрээр улсын аварга О.Хангай, улсын заан Б.Серик, аймгийн арслан Н.Амгаланбаатар, улсын арслан Э.Оюунболдыг  дарааллан өвдөг шороодуулав. Ингэснээр  аймгийн начин цолноос улсын заан цолны болзол хангалаа. 
Нар хур тэгширсэн энэ жилийн наадмаас 23 улсын цолтон төрлөө.
Мөн Архангай аймгийн Тариат сумын харьяат аймгийн арслан Ө. Батсуурь, Архангай аймгийн Хотонт сумын харьяат улсын начин Э.Мөнхжаргал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат улсын начин Б.Түвшинтөгс улсын харцага цол хүртлээ.
Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын өсөх идэр начин Л.Энхсаруул, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, Завхан аймгийн Баянхайрхан сумын харьяат, аймгийн начин Б. Сундуйжав улсын заан цол хүртэж түмэн олноо баясгав. Харин улсын заан М.Лхагвагэрэл улсын гарди цол хүртсэн бол улсын заан Б.Бат-Өлзий Улсын дархан аварга Н.Батсууриар ес давж, “Улсын арслан” цолны болзол хангалаа. Мөн энэ жил есөн бөх  чимэг хүртэж, үндэсний бөхийн  нэгэн шинэ түүхийг нэмлээ.

 

Тавын даваа

ДАР.А  Н.Батсуурь-У.Г  Ө.Бат-Орших
У.АВ  П.Бүрэнтөгс-А.А  Б.Номиндалай
У.АР  Ц.Содномдорж-У.Н  М.Амарсанаа
У.АР  Б.Орхонбаяр-У.Х  Д.Бат-Эрдэнэ
У.АР  Э.Оюунболд-А.А  Л.Даваажамц
У.АР  Р.Пүрэвдагва-А.А  Б.Шаравдорж
У.АР  Э.Батмагнай-У.Н  Д.Цэрэнтогтох
У.З  Н.Жаргалбаяр-А.А  Х.Наранбаяр
У.З  Б.Бат-Өлзий-А.А  Ц.Мөнхбаяр
У.З  М.Лхагвагэрэл-А.А  Т.Дүүрэнсаран
У.З  Д.Анар-А.А  Г.Төрмөнх
У.З  Б.Серик-А.Н  Б.Сундуйжав
У.З  Д.Хүдэрбулга-А.А  Е.Көптилек
У.З  С.Сүхбат-У.Х  Л.Лха-Очир
У.Х  Н.Золбоо-Ц.А  Г.Жамбалдорж
У.Х  Г.Ганхуяг-У.Х  Т.Бэгзсүрэн
У.Х  Т.Баасанхүү-А.А  Б.Өсөхбаяр
У.Х  О.Мөнх-Эрдэнэ-А.А  Ж.Жавхлан
У.Х  Г.Бадрах-А.А  Д.Алтанцоож
У.Х  Э.Даш-А.А  М.Гантулга
У.Х  Ц.Мөнхбаяр-А.А  Э.Мөнхбаатар
У.Н  Ч.Батчулуун-А.А  Э.Баасанжав
У.Н  Б.Түмэндэмбэрэл-У.Н  Б.Сосорбарам
У.Н  Л.Энхсаруул-А.А  Х.Чойжилсүрэн
У.Н  Д.Амарсайхан-А.А  А.Нармандах
У.Н  Б.Лхагвадорж-А.А  Н.Намнансүрэн
У.Н  Э.Сумъяабат-А.А  Б.Бат-Эрдэнэ
У.Н  Б.Түвшинтөгс-А.А  Б.Даваадалай
У.Н  Э.Мөнхжаргал-А.А  У.Батцоож
А.А  Н.Амгаланбаатар-А.А  Б.Баянсүх
А.А  Ө.Батсуурь-А.А  М.Эрхэмбаяр
А.А  М.Баяржавхлан- Ц.З  Б.Гончигсүрэн


Зургаагийн даваа

ДАР.А  Н.Батсуурь-А.А  Б.Өсөхбаяр
У.АР  Ц.Содномдорж-А.А  Э.Баасанжав
У.АР  Б.Орхонбаяр-А.А  Х.Наранбаяр
У.АР  Э.Оюунболд-А.А  Б.Номиндалай
У.АР  Э.Батмагнай-У.Х  Т.Бэгзсүрэн
У.З  Б.Бат-Өлзий-Ц.А  Г.Жамбалдорж
У.З  М.Лхагвагэрэл-А.А  А.Нармандах
У.З  Д.Хүдэрбулга-А.А  Г.Төрмөнх
У.З  С.Сүхбат-У.Н  Б.Сосорбарам
У.Х  Э.Даш-А.А  Н.Намнансүрэн
У.Н  Л.Энхсаруул-А.А  Б.Бат-Эрдэнэ
У.Н  Б.Түвшинтөгс-А.А  Ж.Жавхлан
У.Н  Э.Мөнхжаргал-А.А  Э.Мөнхбаатар
А.А  Д.Алтанцоож-А.А  Б.Шаравдорж
А.А  Н.Амгаланбаатар-А.Н  Б.Сундуйжав
А.А  Ө.Батсуурь-Ц.З  Б.Гончигсүрэн

Долоогийн даваа

ДАР.А  Н.Батсуурь-У.Х  Э.Даш
У.АР  Ц.Содномдорж-У.Н  Л.Энхсаруул
У.АР  Б.Орхонбаяр-У.Н  Б.Түвшинтөгс
У.АР  Э.Оюунболд-А.Н  Б.Сундуйжав
У.АР  Э.Батмагнай-У.Н  Э.Мөнхжаргал
У.З  Б.Бат-Өлзий-А.А  Ө.Батсуурь
У.З  М.Лхагвагэрэл-У.З  С.Сүхбат
У.З  Д.Хүдэрбулга-А.А  Д.Алтанцоож

Наймын даваа

ДАР.А  Н.Батсуурь-У.Н  Л.Энхсаруул
У.АР  Б.Орхонбаяр-А.Н  Б.Сундуйжав
У.АР  Э.Батмагнай-У.З  Б.Бат-Өлзий
У.З  М.Лхагвагэрэл-А.А  Д.Алтанцоож

Есийн даваа

ДАР.А  Н.Батсуурь-У.З  Б.Бат-Өлзий
У.АР  Б.Орхонбаяр-У.З  М.Лхагвагэрэл

Арвын даваа

У.АР  Б.Орхонбаяр-У.З  Б.Бат-Өлзий

 

Өмнөговь аймгийн алдарт уяач Ч.Батжаргалын хонгор халзан соёолон түрүүлж  торгон жолоо өргүүллээ

Хүй долоон худгийн торгон дэнжид нутаг нутгаас цугларсан уяач, унаач хүүхдүүд, наадамчин олон цугларч, үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Энэ жилийн онцлог нь морьдын сэрвээний өндрийг энэ жил хиймэл оюун ухаанд (AI) суурилсан ухаалаг төхөөрөмжөөр хэмжсэн юм.  Уяач морьдоо хэмжилтийн төхөөрөмж рүү хөтлөн оруулахад таван камер бүхий AI систем сэрвээний өндрийг автоматаар тодорхойлж, үр дүнг дэлгэцээр харуулж байв. Ийнхүү  өв уламжлалаа  хадгалахаас гадна  орчин үеийн техник технологийн хөгжилтэй зэрэгцсэн монгол наадмын шинэ өнгө төрхийг бүтээж чадсан юм.

Үндэсний их баяр наадмын Азарганы уралдааны
Түрүү магнайд:  Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Намдагийн  Хүрлээгийн  цавьдар шарга азарга түрүүлж  торгон жолоо өргүүллээ.  “393” дугаартай, уралдаанч хүүхэд Батхүүгийн Бадар-Ууган унаж хурдаллаа.
Аман хүзүүнд:  Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Батсүхийн Наранхүүгийн хул азарга  хурдаллаа.  “989” дугаартай, уралдаанч хүүхэд Лхагважаргалын Төгсжаргал унаж хурдлуулав.
Айргийн гуравт: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уяач Дугарсүрэнгийн Отгонлхагвын солонго хүрэн азарга хурдаллаа.  “555” дугаартай, уралдаанч хүүхэд Батмөнхийн Намсрай-Од унаж хурдлуулав.
Айргийн дөрөвт: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, аймгийн алдарт уяач Батмөнхийн Тогтохын халзан азарга хурдаллаа. “215” дугаартай, уралдаанч хүүхэд Галхүүгийн Сэр-Од унаж хурдлуулав. 
Айргийн тавд: Төв аймгийн Борнуур сумын харьяат, аймгийн алдарт уяач Мөнхтөмөрийн Сайнзаяагийн  хурдан халзан азарга хурдаллаа.  “387” дугаартай, уралдаанч хүүхэд Ширнэнгийн Төрмандах  унаж хурдлуулав.

 

Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 223 үрээ бүртгүүлж, 170 хурдан хүлэг гарааны зурхай руу хөдөлсөн.   
Түрүү магнайд: Сэлэнгэ аймаг, Баруунбүрэн сумын харьяат, аймгийн алдарт уяач Элдэв-Очирын Ариунболдын халзан үрээ түрүү магнай боллоо.  “338” дугаартай, уралдаанч хүүхэд Одоннэмэхийн Цэндбат унаж хурдлуулав.
Аман хүзүүнд: Өмнөговь аймаг, Булган сумын харьяат, Монгол Улсын тод манлай уяач Намдагийн Хүрлээгийн зээрд үрээ хурдаллаа.  “393” дугаартай Батхүүгийн Бадар-Ууган унаж хурдлуулав.
Айргийн гуравт: Өмнөговь аймаг, Даланзадгад сумын харьяат, Эрхэмбаатарын Өлзийдэлгэрийн зээрд үрээ хурдлав. “204” дугаартай, уралдаанч хүүхэд Хатанбаатарын Тогтохжаргал унаж хурдлууллаа.
Айргийн дөрөвт: Увс аймаг, Зүүнхангай сумын харьяат, аймгийн алдарт уяач Ц.Зулхүүгийн зээрд үрээ хурдаллаа. “1105” дугаартай, уралдаанч хүүхэд Сономдаржаагийн Энхбаяр унаж хурдлууллаа.
Айргийн тавд: Булган аймаг, Булган сумын харьяат, нийслэлийн алдарт уяач Батцогтын Өвгөнхүүгийн хээр үрээ хурдаллаа. 12 дугаартай уралдаанч хүүхэд  Мөнхбаярын Ганпүрэв унаж хурдлуулав.  

 

Энэ жилийн хязаалангийн уралдаанд газар газрын шандаст 242 хурдан үрээ бүртгүүлснээс 45 нь хэмжилтээр хасагдсан байна. Улмаар 197 хурдан үрээ гарааны зурхайгаас эргэв.
 Түрүү магнайд: Төв аймаг, Бүрэн сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Х.Улам-Өрнөхийн хээр үрээ  түрүүллээ: “35” дугаартай, уралдаанч хүүхэд О.Мөнх-Эрдэнэ унаж хурдлууллаа.
Аман хүзүүнд: Төв аймаг, Сүмбэр сумын харьяат, Баатарын Чулуунсүхийн халтар үрээ хурдаллаа. Ийнхүү тэрээр гурван жил дараалан төрийн наадамд хурдан хүлгээ айрагдуулав. “351” дугаартай, уралдаанч хүүхэд Мөнхтуулын Билэгдэмбэрэл унаж хурдлууллаа.
Айргийн гуравт: Дорнод аймаг, Цагаан-Овоо сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Г.Ганчулууны  хээр үрээ хурдаллаа. “301” дугаартай, уралдаанч хүүхэд Ш.Сүлд-Эрдэнэ унаж хурдлуулав.
Айргийн дөрөвт: Хөвсгөл аймаг, Рашаант сумын харьяат, Аймгийн алдарт уяач Цэрэндоржийн Амарсанаагийн  бор үрээ хурдаллаа. “288” дугаартай, уралдаанч хүүхэд Сарангэрэлийн Өлзийбаяр унаж хурдлуулав.

 

Үндэсний их баяр наадмын соёлонгийн уралдаанд 231 хурдан хүлэг тоосоо өргөн уралдлаа. 
Түрүү магнай: Өмнөговь аймаг, Цогтцэций сумын харьяат, аймгийн алдарт уяач Чойжилын Батжаргалын хонгор халзан соёолон түрүүллээ. 393 дугаартай, уралдаанч хүүхэд Батхүүгийн Бадар-Ууган унаж хурдлууллаа.
Аман хүзүү: Дархан-Уул аймаг, Дархан сумын харьяат,  аймгийн алдарт уяач Ганболдын Ариунболд хараацай алаг түрүүллээ. 909 дугаартай уралдаанч хүүхэд Түвшинтөгсийн Баттүвшин унаж хурдлуулав.
Айргийн гуравт: Увс аймаг, Зүүнговь сумын харьяат,  манлай уяач Бадарчийн Норовсамбуугийн  хээр соёолон хурдаллаа. 18 дугаартай уралдаанч хүүхэд Цэрэндолгорын Цэрэнтогтох унаж хурдлууллаа.
Айргийн дөрөвт: Архангай аймаг, Чулуут сумын харьяат Цэдэнсодномын Энхболдын халтар соёолон хурдаллаа. 888 дугаартай, уралдаанч хүүхэд Сарангэрэлийн Өлзийбаяр унаж хурдлууллаа. 
Айргийн тавд: Төв аймаг, Заамар сумын харьяат алдарт уяач Чалхаагийн Уламбаярын халтар үрээ  хурдаллаа.  305 дугаартай, унаач хүүхэд Батдэмбэрэлийн Хосмаргад  унаж хурдлууллаа.

Үндэсний их баяр наадмын дааганы уралдаанд 310 хүлэг бүртгүүлсэн байна.
Түрүү магнайд: Хэнтий аймаг, Цэнхэрмандал сумын харьяат аймгийн алдарт уяач Намсрайн Ариунбилэгийн хээр даага түрүүлжээ. 1 дугаартай, уралдаанч хүүхэд Энхтүшигийн Мөнхсайхан унаж хурдлуулаа.
Аман хүзүүнд: Архангай аймаг, Чулуут сумын харьяат, алдарт уяач Цэдэнсодномын Энхболдын сартай хүрэн даага хурдлав.  888 дугаартай, унаач хүүхэд  Ганхуягийн Сугар унаж хурдлууллаа.
Айргийн гуравт: Архангай аймаг, Хотонт сумын харьяат, тод манлай уяач Д.Лхагвасүрэн хээр даага түрүүлээ.
Айргийн дөрөвт: Өвөрхангай аймаг, Гучин-Ус сумын харьяат Банзрагчийн Жамбалбавуугийн  сартай хээр даага хурдлав. 
Айргийн тавд: Ховд аймаг, Цэцэг сумын харьяат Баасанцэрэнгийн Энхзоригийн хүрэн даага хурдлав.  1333 дугаартай, уралдаанч хүүхэд Хүрэлбаатарын Цагаандалай унаж хурдлууллаа.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 20. ДАВАА ГАРАГ. № 132 (7874)