Ч.Бямбаа

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолт АНУ-ын Бостон хотноо 7-р сарын 10-ны 04.00 цагт Франц, Марокко улсын шигшээ багийн тоглолтоор эхэлж байна.

Франц улсын баг үүний өмнөх тоглолтод Парагвай улсын шигшээ багтай тоглолт 2:1-ээр ялсан бол Марокко улсын шигшээ баг Нидерландын хүчирхэг багтай өрсөлдөж торгуулийн цохилтоор буулган авч шөвгийн 8-д шалгарсан билээ.

Энэ хоёр улсын баг 2022 оны ДАШТ-д шөвгийн дөрөвт шалгарч, Франц улсын багийн 2:0-ийн ялалтаар өндөрлөсөн бол 4 жилийн дараа мөн ДАШТ-ий талбайд даагаа нэхэх өдөр ирлээ.

Марокко улсын шигшээ багийн довтлогч Исмаэль Сайбари Нидерландтай хийсэн тоглолтын эхний үед гэмтлийн улмаас суусан ч баг нь 3:0-ээр ялалт байгуулсан. Харин хүчирхэг Францын эсрэг энэ тоглолтын гарааны бүрэлдэхүүнд Сайбари оролцох боломжгүй болсон нь Мароккогийн хувьд муу мэдээ. Тоглолт удахгүй эхэлнэ. 

Тоглолтын гурав дахь минутад Килиан Мбаппе-гийн аюултай довтолгоогоор эхэлсэн дараалсан хоёр цохилтыг Мароккогийн хаалгач Яссин Буно амжилттай хаалаа. Тоглолтын 27 дахь минутад Килиан Мбаппе-н хийсэн 11м-ийн торгуулийн цохилтыг Мароккогийн хаалгач 1 дугаартай тоглогч 35 настай Яссин Буно амжилттай хааж, Мбаппе-н 11м-ийг алддаггүй цохилтуудыг тасалж байна. 

Тоглолтын нэгдүгээр үе 0:0-ээр өндөрлөлөө. 

Тоглолтын 60 дахь минутад багийн ахлагч Килиан Мбаппе анхны гоолыг оруулснаар энэ ДАШТ-ий 8 дахь гоолоо бүртгүүллээ. 66 дахь минутал Усман Дембеле хоёр дахь гоолыг оруулж, энэ ДАШТ-ий 5 дахь гоолоо бүртгүүлсэн. Францын шигшээ баг 2:0-ээр тоглолтыг тэргүүлж эхэллээ.  

76 минутад Мбаппе өөрийн хүсэлтээр сэлгээний суудалд шилжиж, түүний оронд Матета-г талбайд гаргалаа. Францын шигшээ баг 2:0-ээр ялж, сүүлийн гурван ДАШТ дараалан шөвгийн дөрөвт үлдэж байна.

Тоглолтын турш Францын шигшээ баг 21 удаа цохилт хийснээс 8 нь хаалга онож, Мароккогийн хаалгач, багийн дэд ахлагч Буно 6 бөмбөг хаасан үзүүлэлттэйгээр энэ ДАШТ-ий сүүлийн тоглолтоо өндөрлүүллээ.