С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо 

УИХ-ын чуулганы статистикаас баталсан хуулиудыг ангилж, ялгаж хэлэх юм бол Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль зэрэг хуулиудыг баталсан. Эдгээрээс хамгийн онцлох нь Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль. Ардчилсан, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш 36 жилийн хугацаанд мөрдөж ирсэн тогтолцоог өөрчилж, өмнө нь зөвшөөрөгдсөнөөс бусад нь хориотой байсан бол одоо хориглоогүйгээс бусад нь чөлөөтэй болж байна.Энэ хуулиар төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй, үнэ тогтооход оролцохгүй, бизнесийн орчныг урьдчилан таамаглах боломжтой, тогтвортой, хөрөнгө оруулагчдад ээлтэй орчныг бүрдүүлсэн. Төр гэнэтийн шийдвэр гаргахгүй. Бизнест нөлөөлөх хууль батлагдвал зургаан сараас доошгүй хугацааны дараа хүчин төгөлдөр үйлчилдэг болж, бизнес эрхлэгчид бэлтгэлээ хангах боломжтой болсон. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

Хавай арлын өнгө төрхийг цогцлоосон АНУ-ын 250 жилийн ой Улаанбаатарт

АНУ-ын тусгаар тогтнолын 250 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхт ойн хүрээнд АНУ-ын Элчин сайдын яамнаас тусгаар тогтнолын баярын хүлээн авалтын ёслолыг өнгөрсөн Пүрэв гарагт зохион байгуулж, Хавайн арлыг санагдуулам өнгө төрхийг бүрдүүлэн зочдоо угтан авсан юм.  
Баярын арга хэмжээнд ирсэн зочид ч мөн халуун орон, Хавай аралд ирсэн мэтээр тэр агшныг мэдэрч байлаа. “Эрх чөлөө 250” Тусгаар тогтнолын баярын арга хэмжээнд уригдсан зочдыг угтан авахдаа хүн бүрд цэцгэн эрхи зүүж өгөв. Энэ нь Хавай арлын уламжлалаар хүндэтгэлээ илэрхийлж байгаа илэрхийлэл юм. Ойн арга хэмжээ тэр чигтээ Хавай арлын соёл, онцлог, өнгө төрхийг харуулсан өнгөлөг орчинг харуулж байлаа.   

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

 

Кеган Бушаур: Улс орнуудтай харилцаж, соёлын солилцоог түгээх гүүр бол хөгжим юм

-АНУ-ын агаарын цэргийн хүчинд jazz, bigbang, сhoir зэрэг төрөл төрлөөрөө дагнаж уран бүтээлээ туурвидаг. Манай хамтлаг бол рок поп хөгжмийн хамтлаг. Тиймээс дэлхийн шилдэг дуунуудыг дуулдаг. Энэ жил АНУ үүсгэн байгуулагдсаны 250 жилийн ой болж байгаа учраас энэ арга хэмжээнд чиглэж байсан дуунуудыг түлхүү дуулж байгаа. Манай хамтлаг Япон улсын Токио хотноо байрладаг. АНУ-ын агаарын цэргийн хүчний хамтлагууд Герман, Хавайд бас байдаг. Яагаад гэвэл эдгээр улсууд нь манай улстай хөрш орон учраас тэндэх агаарын цэргийн баазуудад харьяалагдаад явдаг. Манай хамтлаг гадаадын улс орнуудтай харилцахад үүсэх хэлний ч юмуу ямарваа нэг бэрхшээлийг даван туулахад  хөгжмөөр гүүр тавьж, соёлын солилцоог үүсгэдэг.  

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.