Сүхбаатар аймагт түүнийг жинхэнэ нэрээр нь мэдэхээс илүү “Ахмадын Халтар”, “Халтар ажаа” хэмээн хүндэтгэн дууддаг хүн олон. Энэ ард олны хайр, итгэлээс төрсөн гэлтэй. Тэрээр Баруун-Урт сумын Ахмадын хорооны даргаар 16 жил, МАН-ын Ахмадын холбооны тэргүүнээр 18 жил, аймгийн Ахмадын хорооны тэргүүлэгчээр 24 дахь жилдээ, аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүлэгчээр 36 жилийн турш сонгуульт үүрэг хүлээн ажиллажээ. Олон байгууллага, хамт олон түүнд дахин дахин итгэл үзүүлэн сонгосон нь түүний нэр хүнд, хөдөлмөрийн бодит үнэлгээ байв. Тэр өөрийгөө “ахмадуудынхаа итгэлийг зүтгэлээр хариулахыг л хичээсэн” хэмээн даруухнаар хэлдэг.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

О.Ангарагсүрэн: Соёлын өвөө хадгалж хамгаалах, сэргээн засварлах тулгуур ойлголтоо эргэн харах шаардлагатай байна

Суурь судалгаагаа хийх тусам соёлын өвийнхөө үнэ цэнийг ойлгож эхэлдэг. Нөгөөтэйгөөр бидний энэ ондоошил Монголыг зорин ирж буй жуулчдын сонирхлыг татаж, ам бардам ярих онцлог болох юм. Орхоны хөндийн соёлын дурсгалт газар нь 2004 онд Монгол Улсаас анх удаа дэлхийн хүн төрөлхтний өв болж бүртгэгдэж, байлаа. Харин өнөөдөр хүн төрөлхтний соёлын өвтэй зэрэгцэн шинэ хотын бүтээн байгуулалтын ажил яригдаж байна. Тиймээс уг бүтээн байгуулалт нь тэрхүү соёлын өвийн үнэ цэнийг алдагдуулах эрсдэлтэй үүсгэх магадлалтай гэдгийг сайтар бодолцож  ЮНЕСКО-гийн дэмжлэгтэй Дэлхийн өвийн хорооны мэргэжлийн шинжээчдийн эрсдэлийн үнэлгээ хийж, ажиллаасай гэж хүсэж байна.

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

 

УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын дарга С.Бямбацогт  хаврын чуулганыг дүгнэхдээ парламентад суудалтай төрийн намууд, гишүүд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн, улс төржилт, талцал хуваагдлаас ангид байж, ойлголцож, нягтарч ажиллаж чадвал ямар үр дүн гаргаж болохыг харуулсан чуулган боллоо гэв.   Мөн тэрээр “Зуны сар зургаа биш ээ. Шатахууны хангамжийг тогтвортой байлгах, мах гурил, төмс хүнсний ногооны нийлүүлэлтэд онцгой анхаарч, үнийн савлагаанаас сэргийлэх, эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэж, орлогыг нэмэгдүүлэх, эрчим хүч, мал аж ахуйн салбарын ирэх өвлийн бэлтгэлийг сайтар хангах зэрэг олон асуудлыг одоогоос анхаарч ажиллах ёстой” хэмээн  захив. Улмаар УИХ-ын эрхэм гишүүд ээ, та бид ард иргэдийнхээ бодит шүүмжлэлийг хүлээн авч, бодож тунгааж, болохгүй бүтэхгүйг засаж залруулж ажиллах учиртай. Сайн хууль гэж хөгжилд түлхэц өгсөн, хүнд өгөөж өгсөн, алсыг харж, асуудлыг шийддэг байх ёстойг байнга санан, чуулган завсарласан зуны дэлгэр цагаар иргэд сонгогчидтойгоо илүү ойр байж, ирэх намар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар санал бодлыг нь сонссон, үр бүтээлтэй улирал болгон ажиллахыг хүсье. Хүн төвтэй хууль баталж, хүчирхэг Монголын хөгжлийн үндсийг тавьж, иргэдийнхээ итгэлийг хураасан, хяналттай, нээлттэй парламентыг төгөлдөржүүлэхийн төлөө хамтдаа хичээн зүтгэцгээе" хэмээн уриалав. 

Дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.