Зун бол аялал, амралт, шинэ мэдрэмжийн улирал. Энэ жилийн хувьд дотоод, гадаадын олон мянган жуулчин, урлаг соёл сонирхогчдыг татах томоохон фестивалиуд ээлж дараалан зохион байгуулагдах гэж байна. Хөгжим, урлаг, соёл, уламжлал, орчин үеийн энтертайнментыг нэг дор мэдрүүлэх эдгээр арга хэмжээ нь аяллаа төлөвлөж буй хүн бүхний сонирхлыг татаж байна.

1. Аз жаргалтай 7-р сараа ARA FESTIVAL-д угтацгаая!

Архангай аймгийн АРА комплекст Монголын хамгийн урт, бүх насныханд зориулсан хамгийн олон төрлийн хөтөлбөртэй АРА фестиваль 4 дэх жилдээ уламжлал болон зохиогдож байна. 7-р сарын 1-ээс 8-р сарын 1 хүртэл өдөр бүр БҮТЭН САРЫН ТУРШ хөгжмийн шоу, циркийн тоглолтууд, морин тойруулгын уралдаан, олон улсын спортын тэмцээнүүд зэрэг соёл, спортын олон янзын арга хэмжээ, өдөр бүр үзэх боломжтой амьтны хүрээлэн, хүүхдийн парк, морь, пони унах үйлчилгээ гээд гэр бүл, хамт олон, найз нөхөд, хосоороо аялах, амрахад тохирсон олон төрлийн маш баялаг хөтөлбөр таныг хүлээж байна.

https://www.zms.mn/a/104559

2."Hoimor Green Festival" эко-наадам анх удаа зохион байгуулагдах гэж байна

Монголын шилдэг 70 уран бүтээлч ба "333 Entertainment":

Энэ зуны хамгийн том ногоон наадмын тайзнаа Монголын хамгийн шилдэг, шилдэг 70 уран бүтээлч хуран цуглаж, өөрсдийн сор болсон уран бүтээлүүдээ толилуулах болно. Мөн наадмын дуу урьсгал, гэрэл гэрэлтүүлэг, хараа булаам тайз засалтыг Монголын тайз, дэлгэцийн салбарт хамгийн том, хамгийн туршлагатайд тооцогддог "333 Entertainment" гардан хариуцаж, олон улсын стандартад нийцсэн өндөр түвшний шоуг зочдод мэдрүүлэхээр ажиллаж байна.

https://www.zms.mn/a/104560

3.Go Terelj Aravt Resort :Мартагдашгүй амралт, шоу энтэртайнментыг нэг дороос...

Go Terelj Aravt Resort :Мартагдашгүй амралт, шоу энтэртайнментыг нэг дороос...

Тэрэлжийн хамгийн хүлээлттэй шинэ цэг үүдээ нээхэд бэлэн боллоо. 

https://www.zms.mn/a/104561

4."Хожуул" хөгжмийн фестиваль долоодугаар сарын 18-19-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд болно

Монголын үндэсний өв соёл, уламжлалт урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан “Хожуул хөгжмийн фестиваль” энэ жил хоёр дахь удаагаа албан ёсоор зохион байгуулагдах гэж байна.

Фестиваль 2026 оны долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд болох бөгөөд Монголын өв соёлыг сурталчлан таниулах, үндэсний үнэт зүйлсээ өвлүүлэн үлдээх зорилготой юм.

https://www.zms.mn/a/104562