Архангай аймгийн АРА комплекст Монголын хамгийн урт, бүх насныханд зориулсан хамгийн олон төрлийн хөтөлбөртэй АРА фестиваль 4 дэх жилдээ уламжлал болон зохиогдож байна. 7-р сарын 1-ээс 8-р сарын 1 хүртэл өдөр бүр БҮТЭН САРЫН ТУРШ хөгжмийн шоу, циркийн тоглолтууд, морин тойруулгын уралдаан, олон улсын спортын тэмцээнүүд зэрэг соёл, спортын олон янзын арга хэмжээ, өдөр бүр үзэх боломжтой амьтны хүрээлэн, хүүхдийн парк, морь, пони унах үйлчилгээ гээд гэр бүл, хамт олон, найз нөхөд, хосоороо аялах, амрахад тохирсон олон төрлийн маш баялаг хөтөлбөр таныг хүлээж байна.
ЭДДИ АРА-Г ЗОРИН ИРЖ ГЭР БҮЛЭЭРЭЭ ДААГА УЯНА
Physical: Asia-н шилдэг оролцогчдын нэг, “Австрали тивийн Хамгийн хүчтэй хүн” хошой цолтой Эдди Уильямс эхнэр хүүхдүүдийн хамт АРА-д хагас сарын турш амьдрах бөгөөд, Монгол АРА угшлын хурдан даагаа АРА КАП морин тойруулгын уралдаанд уяж оролцуулах юм. Мөн түүний хамтаар Солонгосын тамирчин Ким Мин Жэ, циркчин Лхагва-Очир болон Physical Asia-н олон оролцогчид АРА фестивалийг зорин ирж, тоглолт, тэмцээн уралдаан, аялал, амралтыг хослуулан үзэгчид, дэмжигчидтэйгээ дурсамж бүтээх юм.
АРСЛАНТАЙ АМЬТНЫ ХҮРЭЭЛЭН
“Нала арслан ба түүний найзууд” амьтны хүрээлэн өдөр бүр ажиллах тул хүүхдүүдтэйгээ хамт заавал АРА фестивалийг зориорой.
Байгаль, хөгжим, энтертайнмент, өв соёл, спорт, аялал, амралт бүгдийг хослуулах боломжтой, АЗ ЖАРГАЛТАЙ 7-Р САР уриатай хамгийн урт, хамгийн олон хөтөлбөртэй АРА фестивальд тавтай морил.
ХӨГЖМИЙН ШОУНУУДЫН ТАСАЛБАР
Энгийн - 60,000₮
VIP - 80,000₮
VVIP - 120,000₮


