Монголын үндэсний өв соёл, уламжлалт урлагийг орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулсан “Хожуул хөгжмийн фестиваль” энэ жил хоёр дахь удаагаа албан ёсоор зохион байгуулагдах гэж байна.

Фестиваль 2026 оны долоодугаар сарын 18-19-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд болох бөгөөд Монголын өв соёлыг сурталчлан таниулах, үндэсний үнэт зүйлсээ өвлүүлэн үлдээх зорилготой юм.

Энэ жилийн фестивальд Завхан аймгийн Очирваань-Уул холбооны уран бүтээлчид болон рок, поп, хип хоп, ардын урлагийн төлөөлөл болсон олон уран бүтээлч оролцож, хоёр өдрийн турш үзэгчдэд хөгжмийн гайхамшигт тоглолтыг хүргэхээр бэлтгэжээ.

Фестивалийн талбайд тоглолтоос гадна, амралтын хэсэг, хоол үйлчилгээ, худалдааны талбай зэрэг олон төрлийн үйлчилгээ ажиллах бөгөөд гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайханд амарч, хөгжмийн наадамд оролцох боломжтой.

Тасалбарын үнэ:

  • 1 өдрийн тасалбар – 60,000 төгрөг
  • 2 өдрийн тасалбар – 100,000 төгрөг
  • VIP 1 өдрийн тасалбар – 250,000 төгрөг

Тасалбарын талаар дэлгэрэнгүй мэдээллийг 95001821, 99899951 дугааруудаас авах боломжтой.

Энэ зуны аяллаа байгалийн үзэсгэлэн, үндэсний соёл, шилдэг уран бүтээлчдийн тоглолттой хослуулахыг хүсвэл Хожуул хөгжмийн фестиваль таныг хүлээж байна.