Т.БАТЦЭЦЭГ

“Далайн хаадууд” клуб 15 жилийн ойн хүрээндээ олон улсын нээлттэй усан спортын “Blue Mongolia Buir 2026” фестивалийг анх удаа Монголд зохион байгуулах гэж байна. Фестиваль энэ сарын 28-30-ны хооронд Дорнод аймгийн Буйр нуурт болох юм. Уг тэмцээнд АНУ, Япон, Тайланд, Иран зэрэг 10 гаруй орны 100 орчим тамирчин оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа аж. Тус тэмцээнд “PHYSICAL ASIA 100” шоуны Японы оролцогч, олимпын аварга Кацуми Накамүра урилгаар оролцоно. Мөн фестивалиар 200-10.000 метрийн усан сэлэлтийн олон улсын нээлттэй тэмцээн, гэр бүлийн “Хөгжөөнт нугас” уралдаан, Beach Festival, оройн концерт, DJ шоу, галт шоу болон үндэсний урлагийн тоглолтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Фестивальд тамирчдаас гадна иргэд очиж гэр бүлээрээ уралдаант, хөгжөөнт тэмцээнд оролцон цагийг хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Мөн тэмцээний оролцогч, аялагчдад зориулж зургаадугаар сарын 26-нд Дүнжингарав худалдааны төвөөс автобус нэг удаа явах юм.

Эх сурвалж: zms.mn